solongonews
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга Ордос хотын Хияа багш дүүргийн бүтээн байгуулалттай танилцав
2019-04-16 07:36
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга Ордос хотын Хияа багш дүүргийн бүтээн байгуулалттай танилцав.

2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "70 жилийн гэрч" Хятад-Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээтэй холбогдуулан 14-ний өдрийн үдээс хойш хамтарсан сурвалжилгын нэгдүгээр багийнхан Ордос хотын Хияа багш дүүргийн бүтээн байгуулалттай танилцав.

Хияа багш дүүрэг нь 2002 онд анх байгуулсан бол 2006 онд Ордос хотын намын хороо Засгийн газрыг тус дүүрэгт нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогоор нийт 153 мянган хүн амтай тус дүүрэг нь шинээр бүтээн байгуулсан хотын дүүрэг болохоороо хотын дүр төрх, эмх цэгц, амьдралын орчин маш таатай юм. 

Хияа дүүрэг дэх Чингис хаан талбайн баримлын хэсэг

Хуримын соёлын парк дахь баримлын нэг хэсэг

Ордос музейн шөнийн өнгө төрх

Улаанмөрөн нуур

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл