solongonews
2030 он гэхэд тамхи таталтыг 20 хүртэл хувиар бууруулна
2019-11-11 13:07
2030 он гэхэд тамхи таталтыг 20 хүртэл хувиар бууруулна

     Хятадын муж, ӨЗО, Шууд харьяа хот, мөн Шиньжянгийн үйлдвэрлэл барилгын корпусын Ариун цэвэр эрүүл мэндийн зөвлөл, Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, боловсролын тэнхим, Зах зээлийг хянан удирдах газар, Радио телевизийн хороо, Тамхины тусгай худалдаалах товчоо, Коммунист залуучуудын эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Төрийн зөвлөлийн эрүүл мэнд Хятад улсын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай санал”-ын хүрээнд ”Эрүүл мэнд Хятадын ажиллагаа (2019-2030)” тамхины хяналтын компанит ажлын хэрэгжүүлэлтийг дэмжиж, залуучуудыг тамхи татахыг хориглон, тамхины утаанаас хол байлгах таатай орчин бүрдүүлнэ.    

Тамхины утаа өсвөр насны хүүхэд залуучуудын эрүүл мэндэд маш хортой. Өсвөр насны хүүхэд залуучууд тамхи татах нь олон эрхтэн, ялангуяа амьсгалын болон зүрх судасны эрхтэнд ноцтой хөнөөл учруулж болзошгүй. Тамхинд агуулагдах никотин нь тархинд хортой бөгөөд ой санамжийг муутгаж, энергийн дутагдалд оруулдаг. Никотин нь хэт донтуулдаг тул тамхи татдаг хүмүүс тамхинаас гарахад хэцүү болдог. Тамхи татах нас эрт эхлэх тусам насанд хүрэгчдийн тамхи татах хэмжээ их болохын дээр хор хөнөөл нь улам их байдаг.

Тус компанит ажлын үеэр хүүхэд залуучуудын дунд тамхины хор уршигтай тэмцэх ажлыг эрчимжүүлснээр 15-аас дээш насны хүмүүсийн тамхи таталтын хэмжээг 2030 онд 20 хүртэл хувиар бууруулж, өсвөр насныхан эрүүл өсч хөгжих таатай орчныг бүрдүүлэх юм.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл