solongonews
Дэлхийг чимсэн монгол гоёл, түмэнд шагшигдсан загвар өмсөгчид
2016-08-04 16:00
Хувцас загварын соёл нь монгол соёлын чухал бүрэлдэхүүн.

Шилийнголын Соёл урлагийн наадмын хүрээнд зохиогдож байгаа монгол үндэстний III дахь удаагийн хувцас загварын үзүүлбэр 7 дугаар сарын 19-нд Шилийнхотын Шилийн талбайд боллоо. Энэхүү арга хэмжээг Шилийнгол аймгийн Намын хорооны ухуулах хэлтэс, Соёл спорт хэвлэл мэдээ радио кино телевизийн товчооноос санаачлан, Урлаг зохион бүтээх судалгааны төв, Үндэстний хувцас загварын нийгэмлэгээс хариуцан зохион байгуулжээ. Ордны загвар, Шилийнгол аймгийн  дөрвөн угсаа ястны хувцас загвар, шинэ (орчин үеийн) загварын хувцас гэсэн гурван ангилалд монгол үндэстний хувцас загварын эртний үеэс орчин үе хүртэлх гайхамшигт урлалыг хурсан олонд сонирхууллаа. Шилийнгол аймагт Үзэмчин, Цахар, Авга, Сөнид дөрвөн угсаа ястан  өөр өөрийн өвөрмөц онцлогтой хувцас засалтай.

2011 онд Шилийнгол Үндэстний хувцас загварын нийгэмлэг байгуулагдсанаас хойш дөрвөн угсаа ястны хувцас загварын соёлын баялгийг нэгтгэн Шилйингол аймаг буюу Өвөр Монголын хүрээн дэх олон удаагийн уралдаан тэмцээнийг хамтран зохион байгуулсан юм. Үүнээс улбаалан Үндэстний хувцас загварын соёлын судалгаа, хувцас дизайн, хувцас загварын соёлоо уламжлан дэлгэрүүлэх, хувцас загварын соёлоо аялал жуулчлалын салбартай уялдуулан хөгжүүлэх зэрэг талд том нөлөө үзүүлсэн байна.

 

Үндэстний хувцас загварын нийгэмлэг нь өнгөрсөн жилүүдэд үндэстний хувцас загварын уралдаан тэмцээн, загварын үзүүлбэр, шалгаруулалт, загвар өмсөгчийн уралдаан тэмцээнийг олон арван удаа зохион байгуулж байсан бол энэ онд үндэстний хувцас загварын уламжлагч буюу залгамжлагчийн сургалтын төв нээж, Монгол Улсаас мэргэжлийн багш урин, гурав дахь удаагийн үндэстний хувцас загварын загвар өмсөгчийн сургалтыг нээж, 87 загвар өмсөгч хамрагдан тайзны алхаа, соёлыг хүртсэн байна.

Тус хувцас загварын үзүүлбэрийн ордны загвар намба сүрлэг эхэлж, монгол үндэстний хувцас загварын эрхэмсэг, хүн ардын эрт дээдээс уламжилсан эрхэмсэг байдлыг харуулж чадсан бол дөрвөн угсаа ястны хувцас загвар нь өөр өөрийн өнгөөрөө ялгарч, үзэгч түмний бахархал таашаалд хүрсэн юм. Ялангуяа орчин үеийн шинэчилсэн загварын хувцас загварын үзүүлбэр хөгжмийн цоглог аяыг дагасан жавхаалаг алхаа улам ч харааг баясгалаа.

Орчин үеийн загварын хувцас загварыг Шилийнхотын Хас угалз үндэстний хувцас загварын ХК бүтээсэн бөгөөд Хятадын найман муж орны моделийн хувцас загварын үзүүлбэрийн уралдаанд хоёрдугаар байранд орсон сайхан яруу алдартай.

Хувцас загварын соёл нь монгол соёлын чухал бүрэлдэхүүн. Загвар өмсөгчид нь хувцасны эрхэмсэг сайхныг харуулахыг зорино.

 

Зохиогч: Шүрэнчимэг
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилйинголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл