solongonews
Хятад улс байгаль орчныг хамгаалах тусгай хяналт шалгалтыг дахин эхлүүлнэ
2017-03-21 22:07
Хятад улс байгаль орчныг хамгаалах тусгай хяналт шалгалтыг дахин эхлүүлэхээр боллоо.

Байгаль орчинг хамгаалах яамны сайд Чэнь Жинин сүүлийн өдрүүдэд  зарлахдаа: 2017 онд байгаль орчинг хамгаалах яаман хятад улсын бүх муж орон хотод байгаль орчинг хамгаалах тусгай хянан шалгалт хийх болно. 4 дүгээр сард Хүнань, Анхүй, Шинжян, Түвд, Гүйжөү, Сичуань , Шаньдүн, Тяньжинь , Гирин , Жэжян, Шанхай зэрэг 15 муж орон хотоор хүрч хянан шалгалт хийх болно гэжээ.

Судлаач шинжээчдийн зүгээс илэрхийлэхдээ: байгаль орчинг хамгаалах шинэ нэгэн ээлжийн хянан шалгалтад орон нутгийн химийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг нь зогсоох, хэмжээ хязгаарын хүрээнд үйлдвэрлүүлэх зэрэг байдал тохиолдох болохоор хиймийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлд дахин нөлөөлөх болно  гэжээ .

2016 онд, төвийн байгаль орчинг хамгаалах хянан шалгах баг нь Өвөр Монгол , Хармөрөн зэрэг 15 муж орноор хүрч, байгаль орчинг хянан шалгах ажил өрнүүлж, байгаль орчинг хамгаалах талаар стандарт баримжаанд нийцэхгүй хэсэг бүлэг аж ахуйн нэгжүүдийг шаардан үйлдвэрлэлийг нь зогсоосон буюу хэмжээ хязгаарын дагуу ажиллуулсан байна. мөн 2 дугаар сарын 15-аас 3 дугаар сарын 15 болтлох хугацаанд Хятад Улсын төвийн байгаль орчинг хамгаалах ба хянан шалгах багийнхан бас 2017 оны нэгдүгээр улирлын агаар мандлын яс чанарт тусгай төрлийн хянан шалгалт хийсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл