Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын хороо болон Хонконгийн Үнэт цаас, Фьючерсийн ажлын хяналтын хороо 25-нд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Шэньгантун буюу Шэньжэнь Хонконгийн хувьцааны зах зээлийн арилжааг нэвтрүүлэх механизмыг 12-р сарын 5-нд албан ёсоор нээхийг зөвшөөрснөө мэдэгджээ. Мөн өдөр үүнийг Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа болон олон салбарынхан сайшааж буйгаа илэрхийлжээ.
Шэньгантун бол харилцан хөнгөлөлттэй хамт ашиг хүртэх хамтын ажиллагааны төлөвлөгөө юм. Эх газрын хөрөнгийн зах зээлийг цаашид гадаадад нээлттэй байлгах, юанийг олон улсын валют болгох, Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв болох байр суурь болон гадаадад юаний ажил гүйцэтгэх холбоос болох байр суурийг бэхжүүлнэ.
Хонконгийн захиргааны Сангийн газрын дарга Зэн Жюньлүн:
- Төв Засгийн газрын холбогдох яам хороодоос Шэньгантунг ихээр дэмжсэнд баярлан талархаж байна. Улсын эдийн засаг, банк санхүүгийн өөрчлөлт болон Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв байр суурийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэжээ.
Хонконг гадаадад юаний ажил гүйцэтгэх холбоос болгож, юанийг олон улсын зах зээлд оролцуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэж Хонконгийн Банк санхүүгийн удирдлагын газрын ерөнхий захирал Чэнь Дэлинь хэлсэн байна.
