solongonews
Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна
2020-09-22 22:16
Хятад улс талуудтай хамтран Бээжингийн өвлийн олимпыг гайхалтай ер бусын амжилттай наадам болгон зохион байгуулна гэжээ.

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 22-ны өдөр хэлэхдээ, 2022 оны Бээжингийн өвлийн Олимпийн наадам 500 хоногийн дараа эхлэх болно. Хятад улс талуудтай хамтран Бээжингийн өвлийн олимпыг гайхалтай ер бусын амжилттай наадам болгон зохион байгуулна гэжээ.

     Ван Вэньбинь 22-ны өдөр Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэлд стратегийн чухал амжилтад хүрсэн юм. Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах хороо нь цар тахлыг даван туулах талаар Олон улсын олимпийн хороо, олон улсын паралимпийн хороо, олон улсын өвлийн спортын холбоотой нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд янз бүрийн бэлтгэл ажлыг жигд, эмх цэгцтэй хийж, олон улсын нийгэмлэг, түүний дотор Олон улсын олимпийн хорооны өндөр үнэлгээг олж байгаа юм гэжээ.

    Бусад мэдээллээр бол зарим байгууллагууд хүний эрхийн шалтгаанаар Олон улсын олимпийн хороо Бээжинд 2022 оны өвлийн олимп зохион байгуулах асуудлыг эргэн харах ёстой гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Ван Вэнбинь хэлэхдээ, Зарим байгууллага хүний эрхийн асуудлыг Бээжингийн өвлийн олимптой холбож байгаа нь Хятад улсад шахалт үзүүлэх гэсэн оролдлого бөгөөд спортын үйл ажиллагааг улс төржүүлсэн буруу үйлдэл юм гэжээ.

Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл