solongonews
”Улаанбаатар травэл экспо 2019” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн
2019-05-25 17:08
”Улаанбаатар травэл экспо 2019” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн

        Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо-2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн тав дахь жилдээ энэ сарын 24-нд“Мишээл Экспо” төвд нээгдлээ. Тус үзэсгэлэнг хамтран байгуулагчаар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түнш улсаар БНСУ, түнш аймгаар Дорнод аймаг, дэмжигч байгууллагаар Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байна.


        Тус аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцогчдын тоо, цар хүрээ, ач холбогдол жилээс жилд нэмэгдэж байгаа ба дотоодын аялагч, амрагчдад аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг, Монгол Улсын 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд, “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр, БНХАУ-ын цайны соёлын танилцуулга, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалтай танилцах боломжтой юм. Үзэсгэлэн 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Зохиогч: Ц.Урантунгалаг Улаана
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл