solongonews
Нохой матар хоёр
2016-04-13 16:36
(Африкийн мандига ястны үлгэр)

Нэгэн нохой тосгоноос хот орохоор явж байжээ. Жин үдийн халуунд ихэд ядраад нуурын эрэгт амрахаар хэвтэж гэнэ. Гэтэл нуурын уснаас матар гарч ирээд:

Чи миний нуурын дэргэд юу хийж байгаа юм бэ? гэхэд нохой:

Ноёнтон минь, би хот явах замдаа ядраад амрахаар хэвтэж байна гэв.

Хн, муу нохойнууд та нар үргэлж л ядарлаа гээд хэлээ унжуулаад байх юм. Харин надад хэл байдаггүй болохоор би хэзээ ч хэлээ унжуулдаггүй.

Нээрээ чамд хэл байхгүй юм уу? гэж нохой гайхан асуув.

Итгэхгүй байвал өөрөө шагайгаад харахгүй юу! гээд матар том амаа ангайжээ.

Нохой босоод матрын ангайсан ам руу шурган оров. Матар тэр дор нь амаа хамхин нохойг залгиж орхижээ. Тэгээд сэтгэл хангалуунаар:

Надад хэлний хэрэг юу байх билээ дээ? Тэнэг нохдыг залгихад саад болохоос цаашгүй юм чинь хэмээн бувтнаж гэнээ.

Эх сурвалж: Олон үндэстний үлгэрүүд-1

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Олон үндэстний үлгэрүүд-1
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл