Тэрээр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Энэ онд Хятадын гадаад валютын удирдлагын салбар дотоодын үнэт цаас, бондын зах зээлийг улам нээлттэй болгож, бондын зах зээлийг сайжруулан, Шанхай, Лондонгийн хамтарсан биржид судалгаа хийж, Шанхай Хонконг, Шэньжэнь Хонконгийн хамтарсан үнэт цаасны зах зээлийн арилжааны механизмыг дэмжинэ. Мөн QFII、RQFII、QDII зэрэг гадаад валютын удирдлагын тогтолцоог сайжруулж, дотоодын чадвартай, боломжтой аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулалт хийхийг идэвхтэй дэмжинэ. Мөн санхүүгийн үйлчилгээ, бизнесийн орчныг сайжруулж, гадаадын бизнесменүүд Хятадад хөрөнгө оруулалт хийхийг дэмжихийн зэрэгцээ, бүх талаар нээлттэй, өрсөлдөх хүчтэй гадаад валютын зах зээлийг бий болгоно гэжээ.
Хятад улс валютын солилцоог тогтвортой ахиулна
2018-04-19 20:52
Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Бээжин хотноо Хятадын Гадаад валютын үндэсний удирдлагын газрын Олон улсын орлого зарлагын хэлтсийн дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-Ин: Хятад улс хөрөнгийн төслийн валютын солилцоог тогтвортой, дэг журамтай ахиулж, санхүүгийн зах зээлийн нээлттэй байдлыг дэмжинэ гэжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : XOУР
Дэлгэрэнгүй үзэх
