solongonews
2020 оноос хойших үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг дэмжинэ
2021-09-27 16:25
2020 оноос хойших үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг дэмжинэ.

2021 оны 09-р сарын 27-нд "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-ыг үүсгэн байгуулагч талуудын XV чуулганы олон нийтийн сурталчилгааны арга хэмжээг Бээжинд эхлүүлжээ.

Хятадын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалалтын яамны сайд Хуан Рүньчюү "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-ыг үүсгэн байгуулагч талуудын XV чуулганы 1-р үе шатны хурлыг энэ оны 10-р сарын 11-нд Күньмин хотод зохион байгуулж, 2030 он хүртэлх дэлхийн биологийн олон янз байдлын тухай шинэ зорилтыг авч хэлэлцэх бөгөөд 2020 оноос хойших бүх талыг хамарсан, тэнцвэртэй, эрчтэй, хэрэгжүүлж болохуйц үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг ахиулна. Үүнд зориулсан олон нийтийн сурталчилгааны арга хэмжээг эхлүүлж байгаа нь экологийн соёл, хүрээлэн буй орчны хамгаалалтын технологийн талаарх иргэд олон нийтийн үзэл ойлголтыг улам нэмэгдүүлж, улам олон хүнийг биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд хөтлөн оролцуулж, улмаар олон улсын хамтын нийгэмлэг дэлхий дахины хамтын цогц байгуулахыг ахиулахын төлөө юм" гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл