solongonews
“Хоцрогдмол” өрхөөс баян өрх болов
2021-03-16 16:39
“Хоцрогдмол” өрхөөс баян өрх болов

 - Энд хотоос маш ойрхон, дээр нь миний ногооны чанар үргэлж сайн, супермаркет манай гэр бүлтэй маш сайн хамтарч ажилладаг. Цагаан сарын үеэр би шаргуу ажиллаж, энэ бүх хүлэмж хүнсний ногоог тарьсан.” Жүн Шүшя хүлэмжид боловсорч гүйцсэн байцаагаа хурааж. хот дахь супермаркет руу явуулахад бэлэн болгож байлаа. Жүн Шүшя оны эхнээс хойш хоёр хүлэмж буурцаг, хоёр хүлэмж улаан лооль, хоёр хүлэмж анхилам гуа тариалж, энэ жилийн өөрийн хүлэмжийн аж үйлдвэрийнхээ гарааг сайн эхлүүлжээ.

   Өвөр Монголын Улаанхотын Гэгээнсүм суурингийн Хаднар багийн иргэн Сүн Юйхэ олон жилийн өмнө автомашины осолд орж, эмчилгээнд зориулж маш их өртэй болсон байна. Сүн Юйхэ хэсэг хугацаанд амьдралд итгэх итгэлээ алджээ. Гэр бүл нь санхүүгийн ямар ч эх үүсвэргүй байсан тул түүний эхнэр Жүн Шүшя өр төлбөрөө төлөхийн тулд гадагшаа гарч ажил хийх болов. Түүний гэр бүл тосгонд олонд танигдсан "хоцрогдмол айл" болжээ.

2016 онд багийн хоёр хороо, тосгоны дарга удирдлага нарын холбогдох хүмүүсийн туслалцаагаар Сүн Юйхэ болон түүний эхнэр бусад газарт нүүлгэн шилжүүлэх төсалд хамрагдсан байна. Мөн 450 мкв хүлэмж, 50 мкв менежментийн өрөө хуваарилсан байна. Тэр жил Жүн Шүшя тосгондоо эргэн ирж, Сүн Юйхэтэй хамт хүлэмжийн аж ахуй эрхэлж эхлэв. 2016 оны сүүлчээр ядуурлаас ангижирч, хүлэмж  нь нэг байсан нь одоо ес болж өргөжсөн. Тэдний урам зориг улам бүр хүчтэй сайн болж байлаа. Сүн Юйхэ хүлэмжинд ногоо сайн ургуулдаг тул Шилиба тосгонд түүнийг мэдэхгүй хүн байхгүй. Түүний ядуурлаас ангижирсан түүхийг тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, мөн CCTV сувгаар гарчээ.

 2017 оноос хойш хосууд Засгийн газраас зохион байгуулсан төрөл бүрийн сургалтад идэвхтэй хамрагдсан байна. Хүлэмжинд тарих техникийн төвшинг дээшлүүлэх зорилгоор тэд хоёул Шөүгуан хэмээх газарт хоёр удаа хүрч тарих мэргэжлээ дээшлүүлсэн байна. Ингэснээр түүний алсын хараа, сэтгэлгээ илүү өргөн цар хүрээтэй болсон гэх. Сүн Юйхэ өөрийн хөдөө аж ахуйн техник хэрэгслийг боловсруулан сайжруулснаар урьд нь нэг өдөр шаардагддаг байсан ажлыг одоо хэдхэн цагийн дотор хийж гүйцэтгэж чадах болжээ. Сүн Юйхэгийн гэр бүлийн жилийн орлого өмнө нь 6000 юань хүрэхгүй байсан бол өдгөө 80.000 юань болж өссөн байна.

   Ганцаараа баяжих нь баянд тооцогдохгүй. Сүн Юйхэ эхнэртэйгээ хамт ногоо тарих арга техник заахаар байнга тосгоны бусад ядуу өрхүүдийн  гэрт очиж, ядуурлаас ангижирч, баяжихад нь тусалж байдаг. 

- Би илжгэн чих ургуулах хүлэмж барьж, өөрийн туршлага, технологийг ашиглан тариаланчдад илжгэн чих тарин ургуулж, төрөл зүйлийг нь нэгтгэх төлөвлөгөөтэй байна. Би өөр зүйл хэлж зүрхлэхгүй байна. Энэ салбарт би тариаланчдыг дагуулан сэргээн хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх нь дамжиггүй гэж Жүн Шүшя өөртөө итгэл дүүрэн байлаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл