solongonews
Ли Кэчян Сингапурт хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ
2018-11-12 12:04
Ли Кэчян Сингапурт хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ.

Сингапурын ерөнхий сайдын урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 12-нд тусгай нисэх онгоцоор Бээжингээс хөдөлж, Сингапурт хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Тэрээр Хятад-АСЕАН-ы удирдагчдын XXI хурал, АСЕАН ба БНХАУ, Япон, БНСУ-ын удирдагчдын XXI хурал, Зүүн Азийн XIII чуулга уулзалтад оролцох юм.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Шяо Же нарын албаны хүмүүс хамт айлчилж байна. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл