solongonews
Агаарын цэргийн үндсэн таван төрөлд Хятадын баг тэргүүлэв
2019-10-21 15:57
Энэ сарын 19-нд болсон Дэлхийн цэргийн спортын VII наадмын агаарын үндсэн таван төрлийн тэмцээний нислэгийн тэмцээнд Хятадын баг нийт оноогоороо тэргүүллээ.

Ийнхүү Хятадын баг тамирчид энэ удаагийн цэргийн спортын наадмаас хоёр дахь алтан медалиа хүртэв. Агаарын цэргийн үндсэн таван төрөл нь нислэг болон тэмцээн гэсэн хоёр хэсэгт хуваагддаг цэргийн үйл ажиллагааны онцлог шинжийг илүү харуулсан нам өндрийн гурвалжин навигацийн тэмцээн юм. Шүүгчид тогтсон гурван чигт навигацийн оновчтой байдал, нислэгийн цаг зэргийг үндэслэн тамирчдад оноо өгч, өндөр оноо авсан оролцогчийг ялагчаар тодруулдаг.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл