Өнөөдөр буюу 10-р сарын 07-нд Хятадын Үндэсний Гадаад валютын хяналт удирдлагын газраас гаргасан мэдээллээр 2022 оны 09-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3.029 тэрбум ам.доллар байсан нь 08-р сарын сүүлээс 25.9 тэрбум ам.доллар болж буурсан. Энэ нь 0.85 хувь буурсан үзүүлэлт юм гэжээ.
- 2022 оны 09-р сард хил дамнасан хөрөнгийн урсгал ерөнхийдөө тогтвортой байсан бөгөөд дотоодын гадаад валютын ханш, эрэлт үндсэндээ тэнцвэртэй хэвээр байна. Олон улсын санхүүгийн зах зээлд долларын индекс улам өсөж, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ огцом буурчээ. Валютын ханшийн хөрвөлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 09-р сарын гадаад валютын нөөцийн хэмжээ бага зэрэг буурсан гэж Хятадын Үндэсний Гадаад валютын хяналт удирдлагын газрын дэд захирал бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Чунь-Ин танилцуулсан байна.
