solongonews
Дижитал эдийн засаг худалдааны шинэ эрч хүчийг бий болгож байна
2022-05-16 16:16
Дижитал эдийн засаг худалдааны шинэ эрч хүчийг бий болгож байна.

    Аравдугаар сарын 31-нд болсон "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс "Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр"-д (DEPA) нэгдэх хүсэлт гаргахыг санал болгож, дижитал эдийн засгийг эрүүл, эмх цэгцтэй хөгжүүлэхийн төлөө бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 11-р сарын 11-нд Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс DEPA-д элсэх хүсэлтээ албан ёсоор өгсөн байна. Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлснээр 2030 он гэхэд дижитал технологи нь дэлхийн худалдааны хэмжээг жил бүр 1.8-2 хувиар нэмэгдүүлнэ.

    DEPA-д 2020 оны 06-р сарын 12-нд Сингапур, Шинэ Зеланд, Чили гэсэн гурван улс онлайнаар гарын үсэг зурсан бөгөөд 2021 оны 01-р сарын 07-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээ нь ийм төрлийн анхных бөгөөд дижитал эрин зуунд эдийн засгийн оролцооны шинэ хэлбэрийг илэрхийлж байна.

    Цар тахлын эрин үед олон улсын уламжлалт худалдаа хүндэрч, дижитал технологи нь худалдааны шинэ боломжуудыг авчирсан. Мэдээлэлд дурдсанаар, Швейцарын Дексун, Робинсон зэрэг тээвэр зуучийн компаниуд цахим коносамент, онлайн үнийн санал зэрэг ухаалаг технологиудын тусламжтайгаар тогтворгүй ложистикийн асуудлыг шийдэж чадсан байна. Барааны худалдааны хувьд Amazon болон Tmall Global-аар төлөөлдөг цахим худалдааны компаниуд мэдээллийн урсгал болон бараа хадгалалтын үр ашгийг дээшлүүлэхийн тулд дижитал технологийг ашигладаг.

    Дижитал технологи нь бүхэл бүтэн салбарын үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхээс гадна хэрэглэгчдэд үйлдвэрлэлийн бүх үйл явцыг хянах, гүйлгээний зардлыг бууруулахад тусалдаг. Хятадын 4 дэх удаагийн олон улсын импортын экспогийн үеэр импортын хөлдөөсөн хүнсний бүх үзмэрүүд зөвхөн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдсаны дараа үзэсгэлэнгийн талбайд нэвтрэх боломжтой бөгөөд QR код хавсаргаж үзэсгэлэнд оролцогчийн нэр, тусгай лангуу, нуклейн хүчлийн шинжилгээ хийсэн байгууллага болон бусад мэдээллийг шалгана.

    Дэлхийн дижитал экологи нь асар их багтаамжтай том ойтой адил юм. Эдийн засаг бүр өөрийн аж үйлдвэрийн давуу талуудын дагуу хөгжлийн орон зайг хайж олох боломжтой. Уламжлалт эдийн засгийн тоглоомын өрсөлдөөний стратегитай харьцуулахад дижитал экосистем дэх аж ахуйн нэгжүүд симбиотик ба альтруист экологийн харилцааг хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулдаг.

    Дэлхийн интернет, дижитал эдийн засгийн хөгжлийг дагаад дижитал болон платформд суурилсан аж ахуйн нэгжүүд хурдацтай хөгжиж байна. B.P-ийн бизнесийн түнш, дижитал экологийн платформын үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч Гүө Шиүжуань хэлэхдээ: "Дижитал технологийн хувьд хэд хэдэн тэргүүлэгч компаниуд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд тэд технологийн талаар гүнзгий ойлголттой болж чадна".

    Дижитал экосистемд компаниуд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлж, өөрсдийн давуу талуудыг нэгтгэж, төрөл бүрийн түншүүдийг нэгтгэж, өөрсдийн дутагдлыг нөхөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиг тусыг дээд зэргээр нэмэгдүүлдэг. Аж ахуйн нэгжүүд "үйлдвэрлэл+худалдаа+үйлчилгээ" гэсэн ойлголтыг бэхжүүлж, дижитал өөрчлөлтийг ахиулж, дижитал эдийн засгийн хөгжлийн шинэ давлагаанд нэгдэх ёстой. Дижитал шууд нэвтрүүлэг, нийгмийн цахим худалдаа болон бусад хэлбэрүүд нь хил дамнасан цахим худалдаанд шинэ эрч хүчийг өгч байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл