ХКН-ын хүчтэй удирдлага, эрчим хүчний фронтод ажиллаж байсан хэдэн үеийн боловсон хүчин, ажилчдын шаргуу хөдөлмөрийн хүрээнд Хятадын эрчим хүчний салбарт газар доргиосон өөрчлөлтүүд гарч,олсон гялалзсан ололт амжилт нь хүмүүсийн анхаарлыг татахад хангалтай юм. Шинэ Хятад байгуулагдсан анхан үед эрчим хүчний салбар бараг хоосон байв. 1949 онд Хятадын түүхий нүүрсний олборлолт дөнгөж 30 орчим сая тонн байсан нь одоогийн нүүрсний тэргүүлэгч компанийн хоёр сарын хугацаанд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй тэнцэж байна; түүхий газрын тосны олборлолт нь ердөө 120 мянга тонн байж, энэ нь одоогийн газрын тосны томоохон ордын нэг өдрийн үйлдвэрлэлийн хэмжээнээс бага байжээ. Хэт хангалтгүй байснаас тухайн үед хүмүүсийн олонх нь цахилгаан гэрлийг авя чадахгүй байсан мөртөө газрын тосны чийдэнгийн керосин хүртэл импортод найдаж, тоон хэмжээгээр нийлүүлэх шаардлагатай байсан юм. Тэр үед “Дээш доод давхартай байшин, цахилгаан гэрэл, гар утас” нь хүмүүсийн ирээдүйд сайхан амьдрах хүслийн нэг байжээ.
Өнөөдөр Хятадын түүхий нүүрсний олборлолт 3.9 тэрбум тоннд хүрч, дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Суурилагдсан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 2.2 тэрбум киловаттаас давж, суурилагдсан хүчин чадал нь дэлхийд нэгдүгээрт бичигдэж,жилд цахилгаан үйлдвэрлэх нь дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 1/4 хувийг эзэлдэг.
Гадаадын орнууд газрын тос, байгалийн хийн хувьд ядуу гэж хүлээн зөвшөөрсөн газрын тос, байгалийн хийн салбарт ч гэсэн Хятадын жилийн олборлолт 345 сая орчим тонн газрын тосны эквиваленттай тэнцэж, дэлхийд зургадугаарт жагсаж байна. Бүхэлдээ Хятад бол дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч, хэрэглэгч болжээ.
