solongonews
Шинэ хэлбэрийн эдийн засаг олон талын амжилтад хүрлээ
2018-05-07 16:50
Баруун хойд нутгийн таван муж орон болон Өвөр Монгол энэ жилээс шинэ хэлбэрийн эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн бүтцээ өөрчлөн сайжруулж , олон талын амжилтад хүрлээ.

Нөөц баялаг, энергийг нээж хөгжүүлэхээр уламжлалт хөгжлийн давуу талаа болгож байсан баруун хойд нутгийн таван муж орон болон Өвөр Монгол энэ жилээс хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг үргэлжлүүлэн ахиулахаар дамжин шинэ шинэ эдийн засгийг идэвхтэй бий болгож, аж ахуйн бүтцээ өөрчлөн сайжруулж, олон талын амжилтад хүрсэн байна. Тухайлбал: Нөөц баялаг болон бүс нутгийн давуу талдаа түшиглэж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалттай идэвхтэй нэгдэж, түүнийг ахиулж, гадаадад нээлттэй хийгээд харь гүрний анхаарлыг татаж, гадаадын хөрөнгө мөнгийг оруулж чадсан байна. “Онгон дархан эх байгаль бол үнэлшгүй өв эрдэнэ” гэсэн бохирдолгүй хөгжүүлэх үзлийг баримталж, эдийн засаг нийгмийг илүү чанартай хөгжүүлж байна.

Нөөц баялгийг нээж хөгжүүлэх том орон болсон Өвөр Монгол уламжлалт эдийн засгийн шинэ хуучин хөдөлгөх хүчний солилцоог эмх журамтай биелүүлж, аж үйлдвэрийн бүтцээ үргэлжлүүлэн сайжруулж байна. Техник мэргэжлийн өөрчлөлт, эдийн засгийн хэлхээ холбоог уртасгаж, нөхөх төрөл зүйлийг эхлүүлэх болон хөрөнгө оруулахаар дамжуулан Өвөр Монголын химийн аж үйлдвэр, төмөрлөг боловсруулах, өнгөт төмөрлөг зэрэг уламжлалт төслийг өөрчилж шилдэг болгон алхаа хурдан болж байна.

"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хөгжлийн дагаад баруун хойд нутгийн таван муж орон болон Өвөр Монгол нь “Зүүн бүс нутагт холболдон, баруун тийш экспортлох” замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж байгаа бөгөөд нөөц баялаг болон бүс нутгийн давуу талдаа түшиглэн, “Бүтээгдэхүүн гадаадад гаргах болон гадаадын хөрөнгө мөнгийг татах” нь сайжирч, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт болон бүс нутгийн аж ахуйн хөгжилд бат бэх суурийг тавьсан байна.

Торгоны замын аж ахуйн бүсийн гол орны хувьд Шиньжян олон улсын галт тэрэгний чухал зам болж байна. Өнөөдөр Хятад улс болон Европыг холбосон галт тэрэг Европын 13 улс , 41 хотод хүрч, бараа таваарын төрөл зүйл ч олширч, машин тэрэг болон сэлбэг хэрэгсэл, үр тариа, модон материал, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд хүртэл өргөжиж, Хятад улс болон Европыг холбосон галт тэрэг байнгын чанартай нэвтэрч байна.

Хөхнуур мужийн байгаль орчныг хамгаалах тэнхимийн нийтэлсэн тоо баримтад харуулснаар эхний улиралд Хөхнуур мужаас эх авч гадагш урсаж байгаа Хатан голын урсгал, Хөхмөрний урсгал дагуух орон, Ланцанжян мөрний урсгал дагуух сав газар орны усны чанар 100 хувиар чанарын стандартад хүрч, Хөхмөрөн, Ланьцанжян мөрний Хөхнуураас гадагш урсах усны чанар нэгдүгээр зэрэглэлийн түвшинд хүрч, Хатан голын урсгал дагуух орны усны чанар хоёрдугаар зэрэглэлийн түвшинд хүрч, тогтвортой байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл