solongonews
Дэлхийн үнэ цэнэтэй топ 10 брэндийн жагсаалтад Хятадын хоёр компани багтжээ
2018-05-29 16:46
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалт шинэчлэгдсэн бөгөөд үүнд Alibaba-гаас гадна Хятадын технологийн Tencent компани Google, Apple зэрэг томчуудтай зэрэгцжээ.


Жагсаалтын есдүгээрт Жак Магийн Alibaba 113 тэрбум америк долларын үнэлгээтэйгээр багтсан байна.

Харин Хятадын Шэньжэньд төвтэй Tencent компани 2017 онд брэндийн шилдэг 10-т багтсан бөгөөд энэ жил Google, Apple, Amazon, Microsoft-ын дараа Facebook-ын өмнө 179 тэрбум долларын үнэлгээтэйгээр оржээ.

Онлайн тоглоом, мессеж, онлайн төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг Tencent компанийн үнэлгээ өмнөх жилийнхтэй харилцуулахад 65 хувиар өссөн байна. Үүгээрээ тус компани Америкийн хамгийн том банк JPMorgan Chase –ыг ардаа орхисон юм. 

Английн Лондон, Ирландын Дублинд төвтэй зар сурталчилгаа, PR-ын компани WWP -аас жил бүр зарладаг The BrandZ –ын жагсаалтын топ 10:

Google
Apple
Amazon
Microsoft
Tencent
Facebook
Visa
McDonald's
Alibaba
AT&T

Google компани энэ жагсаалтыг сүүлийн 12 жил тэргүүлсэн бөгөөд 2018 онд 302 америк долларын үнэлгээтэй байгаа нь өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өссөн үзүүлэлт юм.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : www.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл