solongonews
Тал нутгийн авто машины аялал жуулчлалын соёлын наадам эхэллээ
2016-07-08 16:04
Тал нутгийн авто машины аялал жуулчлалын соёлын наадам нээлтээ хийлээ.

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын газрын зохион явуулсан "Умардын хязгаар" тал нутгийн авто машины аялал жуулчлалын соёлын наадам буюу ӨМӨЗО-ны үндэстний онцлогтой зуны улирлын авто машины аялал арга хэмжээний нээлтийн ёслол Хөлөнбуйр хотод боллоо. Уг арга хэмжээ 7 дугаар сарын 30 -ны өдрийг хүртэл үргэлжилнэ.



Уг соёлын наадамд Монгол үндэстний онцлогтой зуны автомашины аялал, авто машины наадам, тал нутгийн наадам зэрэг цуврал арга хэмжээг хамруулжээ.


ӨМӨЗО-ны үндэстний онцлогтой зуны улирлын автомашины аяллын нийт урт 5000 км, Хөлөнбуйр хотоос гараа авч Алшаа аймагт аяллаа дуусгана. Автомашин аялал зүүнээс байруун тийш, тал хээр, элсэн цөл, гол мөрөн, уул нуруудыг туулж, Өвөр Монголын нийт нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх болохоор нэг удаагийн автомашины аялал, мөн Өвөр Монголын үндэстний түүх соёл, байгалийн сайхан бүрдсэн цэгийг сонирхож аялах төдийгүй Өвөр Монголын бүх орны хэмжээнд явуулж буй аялал жуулчлалын чухал арга хэмжээ юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл