solongonews
Оны эхний хагаст Хятадын эдийн засгийн сэргэлт гайхалтай үр дүнд хүржээ
2021-07-26 19:10
Оны эхний хагаст Хятадын эдийн засгийн сэргэлт гайхалтай үр дүнд хүрчээ.

Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Жинь Шяньдүн:

- Улс орны эдийн засаг оны эхний хагаст тогтвортой сэргэж, макро гол үзүүлэлтүүд боломжийн хязгаарт багтаж, эдийн засгийн хөгжил тогтвортой бэхжиж, тогтвортой сайжрах хандлагыг харууллаа гэжээ.

Гурван том салбарын үүднээс авч үзвэл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой сайжирч, зуны үр тариа баялаг ургацтай байж, аж үйлдвэрийн үйлдвэрлэл хурдтай өсч, төлөвлөсөн аж үйлдвэрийн нэмүү өртгийн хоёр жилийн дундаж өсөлтийн хурд цар тахлын өмнөх түвшнээс жаахан өндөр байсан бол хүчин чадлын ашиглалтын түвшин сүүлийн жилүүдэд өндөр түвшинд байна. Үйлчилгээний салбар ялангуяа урьд нь цар тахал ихээр нэрвэгдсэн боловсон хүчин их шаарддаг салбарууд сэргэлтээ түргэсгэж, оны эхний хагаст үйлчилгээний салбарын нэмүү өртгийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийн хэмжээ 53 хувь байна.

Гурван үндсэн хэрэгцээний үүднээс хөрөнгө оруулалт тогтвортой сэргэж, өндөр технологийн аж үйлдвэр, нийгмийн салбар дахь хөрөнгө оруулалт хурдацтай өсч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хурдацтай өсч, хэрэглээний эрч хүч нэмэгдэж, хэрэглээний зарим хэсэг шинэчлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд хурдацтай өсөлтийг хадгалж, экспорт хурдацтай өсч, барааны экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 28.1 хувиар өссөн юм.

Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны цогц газрын дарга Юань Да:

- Жилийн эхний хагаст цар тахлын эсрэг стратегийн томоохон ололтуудыг нэгтгэж, эдийн засгийн сэргэлт үр дүнтэй болсон. Эдийн засгийг сэргээх үйл явц нь бэрхшээлтэй тулгарсаар байгаа мөртөө ялангуяа тогтворгүй, тэнцвэргүй асуудлуудтай тулгарч байгаа гэж онцлов.

Тэрээр дараагийн алхам нь макро эдийн засгийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тогтвортой байдлыг хадгалах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хангамжийн талын бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, үр дүнтэй дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэхэд анхаарах, бодит эдийн засгийн хөгжлийг эрчимтэй дэмжиж, өөрчлөлт нээлттэй байдлыг тууштай сурталчлах, ард иргэдийн амьжиргааны баталгааг улам бүр бэхжүүлнэ. Мөн төрөл бүрийн бодлогыг нарийвчлан хэрэгжүүлж, тэдгээрийн үр нөлөөг улам бүр тодруулснаар бид бүтэн жилд эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх бүрэн чадвартай байдаг гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл