12 дугаар сарын 1-ий өдөр хэвлэгдсэн 23 дугаар “ Үнэн ” сэтгүүлд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн “ Хятад улсын онцлог бүхий Хятадын хэв загвартай, сүр жавхлантай хууч судлалыг бий болгож, өнө удаан уламжлалтай өв зузаан Хятадын соёл иргэншлийг илүү сайн ойлгох хэрэгтэй” гэх чухал нийтлэлийг нийтэлсэн.
Уг нийтлэлд: - Өнөөдөр Хятад улс яг сайхан өргөн дэлгэр, гүн гүнзгий нийгмийн өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд Хятад онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх агуу их практик шинэчлэлийг хийж байна. Бидний практик шинэчлэл эрхбиш түүхийн хөгжлийн жам дагуу бий болон, түүхийн зөв чиглэлээр урагшлах хэрэгтэй. Хууч судлалын ажил нь хятадын үндэстнүүдийн түүх, Хятадын соёл иргэншлийг танилцуулах чухал ажил юм. Түүхийг танихад хууч судлалаас салж чадахгүй юм. Хууч судлалын ажлыг эрхбиш дээд хэмжээнд хүндэтгэн, хятадын шилдэг уламжлалт соёлыг хөгжүүлэх, соёлын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд маш их ач холбогдолтой юм.
Мөн Хятад улсын хууч судлалын ажлын чухал олонт амжилт, ач холбогдлыг бүрэн таних хэрэгтэй. Хятад улсын хууч судлалын илрүүлэлт нь хятадын соёл иргэншлийн үүсэл, хөгжлийн түүхийн амин чухал зүйлийг харуулж, Хятад улсын сая жилийн хүн төрөлхтний түүх , 10 мянган жилийн соёлын түүх , таван мянга гаруй жилийн соёл иргэншлийн түүхийг нотлов. Хятадын соёл иргэншлийн гэрэл сацрангуй олон амжилтыг танилцуулж, соёлын итгэл үнэмшлийг бататгахын чухал эх мөн. Хятадын соёл иргэншил дэлхийн соёл иргэншилд үзүүлсэн чухал их хувь нэмрийг танилцуулсан гэж онцлов.
- Хятад улсын хууч судлал, түүхийн судалгааны ажлыг сайн хийх хэрэгтэй. Нэгт, үл мэдэх зүйлсийг үргэлжлэн хайн сүвэгчлэн, үүсэл гарлыг нь илрүүлэх хэрэгтэй. Хоёрт, хууч судлалын үр дүнг нээх, эмхлэх, тодорхойлон тайлбарлах ажлыг сайн хийх хэрэгтэй. Гуравт, түүх соёлын өвийг хамгаалах ажлыг сайн хийх хэрэгтэй. Дөрөвт, хууч судлалын чадавх, судалгаа шинжилгээний байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэв.
Мөн нийтлэлд: - түүхийн урт удаан хугацаанд Хятадын үндэстнүүдийн агуу их үндэстний үзэл баримтлал, шилдэг уламжлалт соёлыг бүрэлдүүлсэн. Энэ нь Хятадын үндэстний үе улиран оршин тогтнох, өнө удаан хөгжин мандахын соёлын ген юм. Мөн Хятадын үндэстний агуу их сэргээн мандлыг биелүүлэх оюун санааны хүч мөн бөгөөд шинэ бодит байдалтай уялдуулж байгаад хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
