
ӨМ-ын Шинэ барга баруун хошуу болон МУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотын хамтын ажиллагаа, нөхөрлөлийн харилцаа жилээс жилд өргөжин тэлж, мөр мөрөө дагасан олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаагийн нэг болох “Миний мэдэх Алтан-Эмээл” аян замын тэмдэглэл, сурвалжлага бичих уралдааны шагнал гардуулах ёслолыг Хятад улсын ӨМ-ын Шинэ барга баруун хошууны ухуулга суртачилгааны хэлтэс, Утга Урлагийн Холбооноос эрхлэн МУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотын Хөгжимт Драмын Театрт зохион байгууллаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Хятад улсын ӨМ-ын Шинэ барга баруун хошууны ухуулга сурталчилгааны хэлтсийн дарга Түрүүнбаяр, орлогч Тэгшжаргал, Баярт нар болон МУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотын аймгийн орлогч дарга н.Бадамсүрэн, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга н.Алтанцэцэг нар оролцлоо.



Энэхүү уралдааныг Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн 65 жилийн ойд зориулж 2014 оны 4 сараас эхлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын “Дорнод” сонин, “Дорнод” телевизээр мэргэжлийн, мэргэжлийн бус байдлаар сурвалжлага, тэмдэглэлийг авахаар зар тавин, эхийг 2014 оны 9 сарын 25-ны өдрийг хүртэл хураан авч дүнгээ гаргасан юм.
Тус уралдаанд МУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотын 82 настай буурайгаас 10 настай хүүхэд гээд 60 гаруй иргэд бүтээлээрээ ирүүлж, бүтээлдээ 1992 онд хоёр улсын Хавирга, Архашаатийн хоёр хил нээлтээ хийснээс нааших “Алтан-Эмээл”-ийн 22 жилийн хоорондох түүхэн үнэнийг бичиж, зөв бурууг ялгасан сэтгэгдэл, төрөгдлөө зураглан зүйрлэж, өнгөрсөн одоог харьцуулан бичсэн зохиолууд өрсөлдлөө.
Уралдааны хүүхдийн бүтээлд МУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотын Хэрлэн сумын “Flower” сургуулийн 9-р ангийн сурагч Н.Мөнхтөр, Г.Бэлгүүдэй, Хэрлэн сумын хөгжмийн сургалттай 12-р сургуулийн сурагч Б.Оюу-Эрдэнэ, мэргэжлийн бүтээлээс МУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотын “Дорнод” сонины эрхлэгч, МОНЦАМЭ-ийн Дорнод аймаг дахь сэтгүүлч Б.Туяа, Монголын Радиогийн Дорнод аймаг дахь сэтгүүлч н.Хэрээ, Дорнод аймгийн захиргааны ажилтан н.Мөнгөнтуул, мэргэжлийн бус бүтээлд МУ-ын Дорнод аймгийн Чойбалсан хотын аймгийн цагдаагийн ажилтан н.Энхболд, 12-р сургуулийн багш н.Цэрэндолгор, Дорнод аймгийн Чойбалсан хотын 7-р багийн иргэн Х.Баянжаргал нар нэг, хоёр, гуравдугаар байранд тус тус шалгарч өргөмжлөл бэлэн мөнгөний шагнал гардлаа.



Хятад Монгол хоёр улсын 65 жилийн найрамдал нөхөрлөлийн замнал нь түүхэн хуудсанд дурсгал болон үлдэж, үр дүнтэй хамтын үйл ажиллагаа улс орны дунд бодит гэрч болж, дэлхийн энх тайван найрамдлын илч болох хөршүүд юм.
Шинэ барга баруун хошуу Дорнод аймаг хоёрын хамтын үйл ажиллагаа хамтын ажиллагааны үрээ цацаж, өндөр ургац хураан авч байгаагийн нэг хэсэг нь болж байна. \Дундад Монголын найрамдлын сүлжээ Цэнгэл\
