Улс орнууд ойроос алс руу, цөөнөөс олон руу чиглэсээр. Харилцан ашигтай хамтын ажиллагаа боломжоор дүүрэн байна. Сүүлийн 10 жилд Хятад улс дэлхийг холбосон “Агаарын торгоны зам”-ын гүүрийг байгуулж, “Бүс ба Зам” дагуух улс орнуудтай зайгаа ойртуулаад байна. Нислэгүүд хөөрч буусаар, зочид ирж буцсаар, “Агаарын торгоны зам”-д оролцогчид, батлан даагчдад ямар мартагдашгүй түүхүүд байгаа бол?
“Агаарын торгоны зам”-ын сүлжээ улам нягт болж байна
36 настай Жү Личин Хятадын Eastern агаарын тээврийн компанид хөл тавьж, 17 жил ниссэн байна. Холын замд юм бол аялалд өдрийн хагас нь нисэх замдаа байдаг. Энэ байдалд Жү Личин эртнээс дассан байлаа. Тэрээр богино аялал буюу хол замын аялалын "Бүс ба Зам" дагуу холбогдох нислэгүүдэд сүүлийн 10 жилд 300 шахам нислэгт хамт ниссэн байна.
Энэ 10 жилд Жү Личин агаарын зам дахь хамгийн мэдрэмтгий өөрчлөлтийг харсан юм.
- Эхлээд манай олон улсын нислэг гол төлөв Өмнөд Солонгос, Тайланд зэрэг ойролцоо орнууд руу явж байв. Сүүлийн 10 жилд Малайз, Филиппин, Дубай, Чех зэрэг газарт нисэх болсноор олон улсын зам улам бүр өргөжиж алс хол, өргөн хүрээг хамарч байна. Дубай руу анх нислэг хийхэд би маш их баярлаж байснаа санаж байна. Шинэ улс оронд очиж нүд нээхээр зогсохгүй Хятадын иргэний нисэхийн "нүүр царай"-ны нэг бөгөөд Хятадын дүр төрхийг гадаадад харуулж байсан юм гэж Жү Личин хэлэв.Хятадын иргэний агаарын тээврийн салбар "Бүс ба Зам" санаачилгад нэгдэх санаачилга гарган "Агаарын торгоны зам"-ыг бий болгожээ. 2022 оны эцэс гэхэд Хятад улс “Бүс ба Зам”-ын 100 орнуудтай хоёр талын агаарын тээврийн гэрээ байгуулсан бол 64 оронтой зорчигч, ачаа тээврийн нислэгийг тогтмол хийж байсан нь Хятадын олон улсын нийт нислэгийн 60 гаруй хувийг эзэлж байна.
Хятадын Eastern агаарын тээврийн компаний хариуцсан холбогдох албаны хүн:
- Хятадын Eastern агаарын тээврийн компани “Бүс ба Зам”-ын 19 орнуудад хилийн гаднах 19 ажиллах албыг байгуулсан. Үүнд агаар аялал нэвтрэх 23 цэг хамрагдсан байна. Энэ оны эхнээс Хятадын Eastern агаарын тээврийн компани нийт "Бүс ба Зам"-ын агаар аялалын 42 шугамыг хэрэгжүүлж, "Бүс ба Зам" дагуух 18 орны 23 хотыг холбосон. 1924 нислэг үйлдэж, 249 мянган зорчигч тээвэрлэж (түрээсийн нислэгийг оролцуулаад), Өмнөд Солонгос, Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азид анхаарлаа хандуулж байна гэж танилцуулав.
Тэрээр сэтгүүлчдэд бяцхан түүх ярьсан юм. "2021 онд Сингапураас Шанхай руу буцах нислэгийн үеэр зорчигчидтой мэндлэхэд онгоцонд нэгэн охин уйлж байсныг одоо ч санаж байна гэж Жү Личин эргэцүүлэн ярьлаа. Онгоц хөөрсний дараа Жү Личин багийнхаа гишүүдийг удирдан, онгоцон дээрх нөөц боломжуудыг ашиглан амттантай тараг хийж, бас хоёр хүүхэлдэйн хайчилмал эвхээс дээр нь ерөөлийн үг бичиж тэрхүү уйлж байсан охинд өгсөн юм.
- Үүнийг охинд өгөхөд тэрээр маш их сэтгэл хөдөлж, бидэнд талархал илэрхийлсэн. Зорчигчдын талархал, инээмсэглэл надад шаргуу хөдөлмөрлөх урам зориг төрүүлдэг гэж хэллээ.
"Бүс ба Зам"-ын холбогдох аялалын шугамууд нээгдсэн нь Хятад болон дэлхийн бусад орны хоорондын зайг богиносгожээ.
- Онгоцны үйлчлэгчийн хувьд бид бас Хятадын иргэний нисэхийн дүр төрхийг харуулсан нэгэн цонх юм. Энэ цонхоор дамжуулан бид иргэний нисэхийн дүр төрхийг илүү сайн танилцуулах болно. Хэрэв дэлхийн соёл иргэншил хоорондоо нягт холбоотой байж, хоорондоо нягт уялдаатай явж чадвал "Бүс ба Зам” санаачилгыг байгуулах үйл явцад бид хамтдаа гэрэлтэж, ирээдүйгээ гэрэлтүүлэх болно гэж Жү Личин хэлж байна.
Индонезийн хамт олон эрхий хуруу гарган магтав
Индонезийн Жакарта хотноо 01:00 цагт ихэнх хүмүүс дуг нойрондоо унтаж байх үеэр Жинь Заогийн хувьд бас нэгэн завгүй өдөр эхэллээ.
Нисэх онгоцны өдөр тутмын засвар үйлчилгээ, хяналт шалгалт, нисэх онгоцны нөөц эд анги, барааны статистикийг зохицуулах зэрэг Жинь Заогийн өдөр тутмын ажил энгийн боловч бас хэцүү.
- Хамгийн чухал нь нягт нямбай, хариуцлагатай байх, ямар нэгэн алдаа гаргахгүй байх явдал юм. Нисэх онгоцон дээрх маш олон зорчигч, нисэхийн багийн аюулгүй байдлын үүрэг бидний мөрөн дээр байна гэж хэллээ.
“Бүс ба Зам” санаачилга юу авчирсан бэ? Жинь Зао сэтгүүлчдэд:
- Би нисэх онгоцны засварын менежер болсны хувьд “Бүс ба Зам” нь янз бүрийн орны агаарын тээврийн салбарт хөгжлийн асар том боломжуудыг авчирсан нь хамгийн том мэдрэмж юм гэж хэлэв.
Хятад, Индонезийн агаарын тээврийн хамтын ажиллагаа гүнзгийрч, агаар аялалын шугамын тоо нэмэгдэн, агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааны хүчин чадал ч сайжирсан байна. Энэ нь хоёр орны жуулчдад аялалын илүү олон боломж олгохоос гадна, Индонезийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асар том боломж авчирдаг.
Хятадын бие даан дотооддоо үйлдвэрлэсэн ARJ21 онгоцыг Индонезийн зах зээлд оруулж ирсэн нь Жинь Заогийн хувьд хамгийн мартагдашгүй дурсамж юм. Жинь Зао сэтгүүлчдэд хандан:
- Индонезийн TRANSNUSA агаарын тээврийн компани нь Хятадын бие даан дотооддоо үйлдвэрлэсэн ARJ21 онгоцыг нэвтрүүлсэн анхны гадаадын агаарын тээврийн компани юм. ARJ21-ийг нэвтрүүлснээр Индонезийн Агаарын тээврийн компаниуд дунд суудлын багтаамжтай болж, агаарын тээврийн компани зорчигчдод өөр өөр чиглэл, янз бүрийн хэрэгцээг илүү сайн хангах боломж олгож байна.
- ARJ21-ийн нээлтийн ёслолд оролцоход Индонезийн хамт олон эрхий хуруу гарган: - Хятад үнэхээр гайхалтай! гэж байсан. Би үнэхээр бахархаж омогшсон гэж Жинь Зао хэллээ.
Дэд бүтцийн бүтээн байгуулалт, нисэх онгоц, аялал жуулчлал хөгжсөнөөр Индонезийн ажил олгох зах зээл илүү идэвхтэй болсон гэж Жинь Зао үзэж байна.
- Индонезид ажиллаж байсан гадаад хүний хувьд Индонезийн хамт олонтойгоо хамтран ажиллаж, ажлын туршлага, техникийн мэдлэгээ хуваалцаж, мөн тэдний ажлын хэв маягийг суралцсан гэж Жинь Зао хэлнэ. Индонезийн хамт олон Хятад соёлыг маш их сонирхдог бөгөөд бие биенээсээ суралцаж, бие биенээ хүндэлж, ажлын сайн харилцаа, нөхөрлөлийг бий болгож байдаг.
- Энэ нь надад Индонезийн ард түмний халуун дулаан, нөхөрсөг байдлыг мэдрүүлсэн бөгөөд тус улс орныг илүү гүнзгий ойлгох боломжийг олгосон юм гэж хэллээ.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд "Бүс ба Зам" санаачилга нь олон улсын нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны тавцан болжээ.
-"Бүс ба Зам” дагуух улс орнуудын дэд бүтцийн "хатуу холбоо" нь хүмүүс хоорондын солилцооны "зөөлөн холбоо-"г улам гүнзгийрүүлсэн юм гэж Жинь Жао хэлэв.
Хятад хоолны амт дэлхийн хоолны амт болж болно
Хоолны чанарыг шалгах, хоол бэлтгэх, хоолны шинэ цэс бичих. Энэ бол 56 настай Герман хоолны тогооч Людвигийн өдөр тутмын ажил юм. Барууны хоолны салбарт 40 жил ажилласан туршлагатай тэрээр олон улсад ажилласан туршлагатай, 2018 онд Шанхайд Хятадын Eastern агаарын тээврийн компаний онгоцны хоолны тогооч болсон юм.
Одон зэрэглэлийн хоолны газрын тогооч байснаа нисэх онгоцны хоолны тогооч болсонд нь хүмүүс их сонирхдог. Олон хүн Людвигээс яагаад нисэх онгоцны тогооч болсон талаар асуудаг.
- Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод хоол бэлтгэх нь миний хувьд сонирхолтой санагддаг. 10 мянган метрийн өндөрт хоолны мартагдашгүй амт байдаг гэдгийг аялагчдад мэдрүүлэхийг хүсдэг гэж Людвиг сэтгүүлчдэд хэлсэн юм.
Людвиг хятад хоол сонирхож байснаа дурсан ярьлаа. Тэрээр:
- Маш олон хятад хоолонд жигнэмэг их хийдэг болохыг би олж мэдсэн. Барууны хоолонд жигнэмэг бараг хийдэггүй л дээ. Тиймээс энэ миний сонирхлыг ихэд татсан юм. Миний хувьд хамгийн хэцүү сурах бичиг бол олон мянган жилийн түүхтэй хятад хоол гэж ярьлаа.
Шаргуу хөдөлмөр үр дүнгээ өгдөг. Хятадын Eastern агаарын тээврийн компаний Людвигийн ажиллаж байгаа гал тогооны багийн гаргасан Хятад, Барууны хоолны дизайны үзэл баримтлалыг нэгтгэсэн "Хятадын Eastern агаарын тээврийн компаний гурилтай шөл" нь АНУ, Сингапур зэрэг олон улсын эрх мэдэл бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэлхийн агаарын тээврийн хоолны жагсаалтад Тэргүүн нэгдүгээрт бичигджээ. Мөн Хятадын Eastern агаарын тээврийн компаний нислэг, VIP өрөө, брэндийн дэлгүүрүүд, тэр ч байтугай аялалын хөлөг онгоц, Хятадын Антарктидийн судалгааны хөлөг онгоцууд дээр гарчээ.
Хятадын уламжлалт соёлыг сурталчлахын тулд Air China зорчигчдод зориулсан баярын гоёмсог номын хавчуургуудыг бэлтгэж, аялалд нь шинэ санаа нэмсэн байна. "Эрүүл", "чихэр багатай", "өөх тос багатай" гэсэн ойлголтуудад анхаарлаа хандуулан Air China нь холбогдох хоолны цэсийг өөрчилж, зорчигчдын тараг, жимс, сэндвич хүнсний бүтээгдэхүүний хүсэл сонирхолд тулгуурлан “Хятад Барууны хоолны амтыг нэгтгэсэн эрүүл хооллолт” хэмээх өглөөний цайны шинэ загварыг гаргасан байна.
