solongonews
Хятад тогооч 216 хонины мах шарж Гиннест бүртгүүлжээ
2016-02-24 11:38
Хятад тогооч 216 хонины мах шарж Гиннест бүртгүүлжээ.

БНХАУ-д өнгөрөгч бямба гарагт А Бин хэмээх тогооч эр нэг цагт 216 хонины мах шарж, Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна.

Тэрээр 2007 онд 100 минутад 2008 тахиа шарж байсан ч Гиннесийн амжилтыг эвдэж чадаагүй юм. Үүгээр ч зогсохгүй тэрээр өмнө нь Гиннест бүртгүүлэхийн тулд 100 гахай, 136 хонины махыг шарж байжээ.

Өөрийн ур чадварыг дэлхийн данснаа бичиж үлдээхийг хүсдэг хятад тогоочийн хувьд олон нийтийн өмнө энэхүү үйл ажиллагаагаа нээлттэй хийдэг байна. Тэрээр шинийн 3-ны өдөр  олон нийтийн өмнө 2016 тахиа шарж, тэднийг дайлсан ажээ.

 

Найруулагч: Urihan
Эх сурвалж : news.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл