Нэг. ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолиний хийх Засгийн газрын ажлын тайланг сонсож хянан зөвлөнө.
Хоёр. ӨМӨЗО-ы 2017 оны улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг гүйцэтгэсэн байдал болон 2018 оны улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайланг хянан байцааж, зөвлөж зөвшөөрнө.
2018 оны ӨМӨЗО-ы улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг зөвлөж зөвшөөрнө.
Гурав. ӨМӨЗО-ы 2017 оны төсвийг гүйцэтгэсэн байдал ба 2018 оны төсвийн төслийн тайланг хянан байцааж, зөвлөж зөвшөөрнө.
Дөрөв. ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын байнгын хорооны дэд дарга Хурцын хийх ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг сонсож хянан зөвлөнө.
Тав. ӨМӨЗО-ы Ардын Өндөр Зэргийн Шүүхийн дарга Хү И-Фэний хийх ӨМӨЗО-ы Ардын Өндөр Зэргийн Шүүхийн ажлын тайланг сонсож хянан зөвлөнө.
Зургаа. ӨМӨЗО-ы Ардын прокурорын дарга Ма Юүншэний хийх ӨМӨЗО-ы Ардын прокурорын ажлын тайланг сонсож хянан зөвлөнө.
Долоо. ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын байнгын хорооны бүрэлдэхүүний орон тооны тухай ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын төслийг хянан зөвлөнө.
Найм. ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын байнгын хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг сонгоно.
Ес. ӨМӨЗО-ы тэргүүлэгч, дэд тэргүүлэгчийг сонгоно.
Арав. ӨМӨЗО-ы хянан байцаах зөвлөлийн даргыг сонгоно.
Арван нэг. ӨМӨЗО-ы Ардын Өндөр Зэргийн Шүүхийн даргыг сонгоно.
Арван хоёр. ӨМӨЗО-ы Ардын прокурорын даргыг сонгоно.
Арван гурав. Хятадын XIII хугацааны АТИХ-д оролцох ӨМӨЗО-ы төлөөлөгчдийг сонгоно.
Арван дөрөв. ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын санхүү эдийн засгийн зөвлөлийн бүрэлдэхүүний нэрсийг батална.
Арван тав. ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын хууль дүрмийн зөвлөлийн бүрэлдэхүүний нэрсийг батална.
Арван зургаа. ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын анхдугаар хурлын сурган хүмүүжил шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн зөвлөлийн бүрэлдэхүүний нэрсийг батална.
