solongonews
Хятадын олон улсын импортын IV экспо удахгүй болно
2021-07-30 10:22
Хятадын олон улсын импортын IV экспо удахгүй болно.

   Хятадын олон улсын импортын IV экспо болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Өдгөө энэхүү экспод оролцохоор 50 гаруй орон бүртгүүлээд байгаа бөгөөд Компани, нэгжийн үзэсгэлэнгийн гэрээ байгуулагдсан үзэсгэлэнгийн талбай 360.000 кв.м-т хүрсэн нь товлосон зорилтоос давжээ. Ингээд энэ тухай Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Фү Вэньжиегийн Шанхай хотоос ирүүлсэн мэдээллийг хүргэе.

    Хятадын олон улсын импортын IV экспоны Компани, нэгжийн үзэсгэлэнгийн гэрээ байгуулагдсан үзэсгэлэнгийн талбай өдгөө 360.000 кв.м-т хүрсэн нь уулын товлосон зорилтоос давж, ажлын гол тал өдгөө яармагийн зохион байгуулалт, бизнес нэгжүүдийг татахад шилжжээ. Үзэсгэлэн яармагт оролцохоор гэрээ байгуулсан Дэлхийн топ 500 компани болон салбаруудын тэргүүлэгч компаниудын тоо өмнөх удаагийн яармагаас давж, өмнөх удаагийн яармагт оролцсон компаниудын 80 хувь нь энэ удаад дахин оролцохоор төлөвлөж байна. 30 гаруй компани импортын экспод анх удаа оролцохоор гэрээ байгуулжээ. Эхний шатны судалгаагаар энэ удаагийн үзэсгэлэн яармагт их хэмжээний шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээнүүд тавигдах төлөвтэй байна. Энэ талаар Хятадын олон улсын импортын үзэсгэлэн яармаг хариуцсан газрын дэд дарга Сүнь Чэнхай ийн танилцууллаа.

   “Дэлхийн автомашины 10 томоохон компани олон улсын импортын IV экспод оролцохоор байна. Дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний 10 том брэнд болон корпораци бүгд үзэсгэлэн яармагт оролцохоор бүртгүүлсэн. Дэлхийн үр тарианы нэр нөлөө бүхий 5 бизнес нэгж импортын үзэсгэлэн яармагт анх удаа тавуулаа зэрэг оролцох гэж байна. Мөн түүнчлэн дэлхийн экспресс шуудангийн эхний гуравт бичигдэх компаниуд үйлчилгээний худалдааны үзэсгэлэнгийн бүсэд зэрэг оролцох гэж байгаа нь импортын үзэсгэлэн яармаг ямар их нөлөөлөх чадвар, татах хүчтэй байгааг харуулж байна.”

  Энэ оны яармагийн улс орнуудын үзэсгээнгийн бүсэд анх удаа виртуалл бодит байдал, 3D загварчлал зэрэг техникийн хэрэгслүүд ашиглаж, оролцогч орнуудад стандартчилсан дижитал үзэсгэлэнгийн тэнхимээр хангаж, гол сэдвүүдийн дагуу үзэсгэлэн яармагт оролцогч орнуудын өвөрмөц онцлогийг харуулах болно. Үүний зэрэгцээ интерактив функцийг тохируулан, үзэсгэлэнг онлайнаар харуулах үр нөлөөг нэмэгдүүлэх болно.

   Импортын III экспод зориулан боловсруулсан дэмжих бодлогуудыг энэ онд улам сайжруулан, байнгын болгох, бодлогууд үр дүнтэй хэрэгжихийг дэмжихийн тулд Шанхайн гааль, зах зээлийн хяналт удирдлагын байгууллагууд ч олон салбарын өөрчлөлт шинэчлэлтээ улам нарийвчилж, системтэй болгож байна. Шанхай хотын гаалийн газрын дэд дарга Е Жянь:

- Өмнөх яармагийн үеэр хэрэгжүүлсэн хялбар дөхөм нөхцөлөөр хангах дэмжих бодлогуудын үндсэн дээр энэ онд соёлын дурсгалт үзмэрүүдийн үзэсгэлэнд онцгой дэмжлэг үзүүлж, тогтоол ёсоор татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж хэллээ.

“Үндэсний соёлын дурсгалт зүйлийн байгууллагаар соёлын дурсгалт зүйл болохыг нь батлуулсан үзмэрүүд, түр хугацаагаар хилээр нэвтрүүлэн үзэсгэлэнд тавихыг нь зөвшөөрсөн. Улсын дотоодын үзэсгэлэн яармагийн хугацаанд үндэсний соёлын өвийн зүйлийн байгууллагаас хилийн дотоодын хэрэглэгчид худалдан авч болохыг нь зөвшөөрсөн бүтээгдэхүүн, түүнчлэн Хятадын олон услын импортын яармагийн хугацаанд борлуулах импортын бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийн бодлогод нийцсэн зүйлийг бодлого тогтоолын дагуу татваргүйгээр импортлох боломжтой юм.”

    Гурван удаагийн импортын экспог амжилттай зохион байгуулснаар импортын үзэсгэлэн яармаг нь олон улсын худалдан авалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг ахиулах, хүмүүнлэгийн солилцоо болон нээлттэй хамтын ажиллагааны чухал индэр болж, дэлхийд нэр нөлөө бүхий олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болсон байна. Шанхай хотын захиргааны дэд нарийн бичгийн дарга, Импортын экспоны хотын үйлчилгээний баталгаажуулалтын удирдах албаны дарга Гү Хүнхүй:

- Энэ онд импортын экспо нь импортын экспоны үр нөлөөнөөс бий болгох дайчлалтыг улам нэмэгдүүлж, олон улсын хэрэглээний төв хот болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэсэн байна.

   “Шанхайн Пүдүн дүүргийнхэн импортын экспоны хугацаанд хүмүүсийн хилээр орж гарахыг зохицуулах зэрэг илүү хүчтэй дэмжих бодлогууд хэрэгжүүлж, түүнчлэн үүнийг тогтмол, механизмын болгохыг нь дэмжин ажиллах болно. Импортын экспоны хугацаанд Шанхай хотынхон хэрэглээг нэмэгдүүлэх иж бүрэн арга хэмжээ зохиохыг дэмжинэ. Түүнчлэн импортын экспо болон Хүнчяогийн олон улсын эдийн засгийн форум зэрэг плаформыг гүйцэд ашиглан, Хөхмөрний гурвалжин хойгийг холбосон, БНХАУ-ын зах зээлд үйлчлэх, цаашлаад Ази Номхон далайн бүс нутагт ач холбогдол өгөх импорт, экспортын бүтээгдэхүүний түгээх төв болгон бүтээн байгуулах болно.” 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл