solongonews
Нью Иоркийн загварын долоо хоногийн тэсрэлт
2016-09-18 16:43
Нью Иоркийн загварын долоо хоногийн тэсрэлт

Дэлхийн дөрвөн шилдэг загварын долоо хоногуудын нэг Нью Иоркийн загварын шоунд анх удаа загвар өмсөгчид толгойн алчуур зүүжээ. Индонезийн муслим шашинтай Анниса Хасибун энэхүү шоуны гол загвар зохион бүтээгчдийн нэг байсан юм. Тэрээр эмэгтэйчүүд толгойны алчуурын оронд маргай өмссөн  энэ үед өөрийн үзэл бодлыг хамгаалахыг хүсчээ.

Тэрээр “загвар гэдэг бол өнөөдрийн нийгэмд өөрийгөө илэрхийлэх боломж” гэж олон нийтийн сошиал хуудсандаа бичсэн юм. Тэрээр мөн энэхүү загваруудаараа муслим эмэгтэйчүүдийн хувцас загварлаг байж болдогийг харуулахыг зорьсон гэдгээ хэлсэн юм.   

Одоогийн байдлаар ямар компаниуд тус загваруудыг худалдаанд гарах нь тодорхойгүй байна. Гэхдээ H&M, Uniqlo нар хамтран ажиллах таамаг байгаа юм.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : zaluu.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл