solongonews
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хиймэл оюун ухаанаар дэлхийн засаглалыг бэхжүүлэхийг уриалав
2023-07-19 15:57
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хиймэл оюун ухаанаар дэлхийн засаглалыг бэхжүүлэхийг уриалав.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 18-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон хиймэл оюун ухаан, аюулгүй байдлын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээд хэмжээний нээлттэй хуралд оролцож, НҮБ-ын шинэ агентлаг байгуулах замаар хиймэл оюун ухаанаар эрсдэлээс урьдчилан сэргийлж, хиймэл оюун ухааны дэлхий дахины засаглалыг бэхжүүлэхийг уриалав.

Гутерриш хэлэхдээ "Хиймэл оюун ухааны технологийн хурдацтай хөгжил нийгэмд ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ энэ технологийн ирээдүй ямар болох тухай хиймэл оюун ухааныг хөгжүүлэгчид ч тодорхойгүй байна. Өнөөдөр болоход хиймэл оюун ухаан дэлхийн энх тайван, аюулгүй байдлын хувьд чухал ач холбогдолтой. Хиймэл оюун ухааныг энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламжид ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.Энэ технологийг бас хорон санаатай ашиглаж болно. Гэмт хэрэгтнүүд болон алан хядагчид хиймэл оюун ухаанд нэвтрэх боломжтой техникийн болон санхүүгийн саад тотгор бага бөгөөд цэргийн болон цэргийн бус аль алинд нь ашиглах нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд туйлын ноцтой үр дагавар учруулж болзошгүй. Мэдээлэл, үзэн ядалтын үг яриа олшруулахад AI-г бий болгодог" гэжээ.

Мөн тэрээр "НҮБ бол хиймэл оюун ухааны дэлхий дахины засаглалын механизмын талаар хэлэлцэх хамгийн тохиромжтой газар юм. Хиймэл оюун ухаан дэлхий дахины засаглалыг бэхжүүлэх НҮБ-ын шинэ агентлаг байгуулахыг зарим орны уриалгыг баяртайгаар хүлээн авна. Шинэ зөвлөлийн үндсэн зорилго нь хиймэл оюун ухааны технологийн хэрэглээг дээд зэргээр нэмэгдүүлэх, одоо байгаа болон гарч болзошгүй эрсдэлийг бууруулан, үйл ажиллагааны олон улсын механизмыг бий болгож, хиймэл оюун ухааны технологийг хянах, удирдахад улс орнуудыг дэмжихэд оршиж байна" гэжээ.

Гутерриш тэмдэглэхдээ "Хиймэл оюун ухааны асуудлаар дээд түвшний зөвлөлдөх хороо" байгуулж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд хиймэл оюун ухааны дэлхий нийтийн удирдлагын талаар бодлогын зөвлөмж гаргахаар төлөвлөж байна" гэжээ.

Зохиогч: ШАН ШЮЧЯНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл