solongonews
Ли Кэчян Пакистаны шинэ ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв
2018-08-18 21:35
Ли Кэчян Пакистаны шинэ ерөнхий сайдад баярын цахилгаан илгээв.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 17-ны өдөр Имран Ханд баярын цахилгаан илгээж Лалын Бүгд Найрамдах Пакистан улсын ерөнхий сайдаар сонгогдсонд баяр хүргэжээ.

Ли Кэчян баярын цахилгаандаа: Хятад, Пакистан хоёр улс иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш байж, хоёр орны харилцаа он жилийг туулж, олон улсын харилцааны өөрчлөлтийн сорилтыг давж, эрүүл тогтвортой хөгжсөөр иржээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Пакистаны улс төрийн итгэлцэл улам гүнзгийрч, “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаа илүү их үр ашигтай болж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалт амжилттай явагдан, хоёр улс, хоёр ард түмэнд үнэн бодитой ашгийг хүртээж байна. Эрхэм ерөнхий сайд таны Хятад, Пакистаны харилцааг ивэхтэй хөгжүүлэхээр чармайж байгаад би талархаж, тантай ажил болон хувийн харилцаагаа сайжруулан, хамтаар хоёр орны уламжлалт харилцааг хөгжүүлэн, хоёр улсын олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Пакистаны хувь заяаны хамтын цогцын төлөө хичээн зүтгэхийг хүсэж байна гэжээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл