solongonews
Америкийн холбооны тагнан мөрдөх товчоо халдлагын баримт бичгийг ил болгов
2021-09-13 17:26
Америкийн холбооны тагнан мөрдөх товчоо 09-р сарын 11-ний халдлагын баримт бичгийг ил болгов.

Тухайн орон нутгийн цагаар 09-р сарын 11-ний орой Америкийн холбооны тагнан мөрдөх товчоо 09-р сарын 11-ний халдлагатай холбоотой шалгалтын баримт бичгийг анх удаа ил болгов. 16 хуудастай уг баримт бичигт холбооны тагнан мөрдөх товчоо тэмдэглэхдээ "Нисэх онгоц хулгайлсан 19 этгээдийн 15 нь Саудын Араб гаралтай хүмүүс байж, Америкт тэдний хамсаатан байсан гэжээ. Гэвч уг баримт бичигт Саудын Арабын засгийн газар уг хэрэгт оролцсон гэдгийг гэрчлэх гэрч баримт алга байна".

Саудын Арабаас Америкт суугаа элчин сайдын яам өнгөрөгч долоо хоногт хэлэхдээ "09-р сарын 11-ний халдлагын хэрэгтэй холбоотой баримт бичгийг ил болгохыг дэмжиж байна. Харин Саудын Араб уг халдлагад оролцсон гэж буруутгах нь огт буруу юм" гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл