Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк шинэ гишүүнтэй боллоо
2017-06-17 21:06
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд 3 гишүүн элсүүлэн авснаа энэ сарын 16-ны өдөр зарласан байна.

Ингэснээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нийт 80 гишүүнтэй болов. Энэ удаа шинээр бүртгүүлсэн гишүүн бол Тонга, Аргентин, Мадагаскар зэрэг болно. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личүнь:
- Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн байгуулалтыг зохицуулж, Ази тив, тэрчлэн бусад бүс нутгийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, дэлхийн эдийн засагт гүн гүнзгий ашиг тус хүртээх болно. Шинэ гишүүд элсэн орсны дараа бодит үйлдэл, нөлөө үзүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
