solongonews
Хятад-ЕХ-ны олон улсын хамтын ажиллагааны форум Бельгид боллоо
2021-12-02 16:08
Хятад-ЕХ-ны олон улсын хамтын ажиллагааны форум Бельгид боллоо.

"Шинжлэх ухаан, инновацын Хятад-2021 Хятад-ЕХ-ны олон улсын хамтын ажиллагааны Хайнаний тусгай арга хэмжээ" буюу Хайнаний Анагаах ухааны хүрээлэнгийн Европын академич нарын ажлын станцын олон улсын эрдэм шинжилгээний форум Бельгийн нийслэл Брюссель хотноо болжээ.

Энэ удаагийн форумыг Хайнань хотын Анагаах ухааны хүрээлэн, Хайнань мужийн Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг, Хятадын Шинжлэх ухаан, технологийн нийгэмлэг-Европын (Бельги) Хайжи инновац, аж ахуйн нэгжийн бааз хамтран зохион байгуулж, Хятад, Европын 100 гаруй мэргэжилтэн, эрдэмтэд форумд оролцов.

Тус форум нь Европын олон улсын авьяас чадварын бодлого, практикийн семинар, биоанагаах ухааны академийн форум гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд форумын төгсгөлд дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, “Олон улсын авьяас чадвар” зэрэг сэдвээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хайнаний Анагаах Ухааны Хүрээлэнгийн нэгдүгээр зэрэглэлийн эмийн сангийн салбарыг байгуулах, багш бэлтгэх, төгсөлтийн дараах оюутнуудын хамтарсан сургалт зэрэг сэдвийн хүрээнд гүнзгийрүүлсэн хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл