solongonews
Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах цар хүрээг өргөжүүлнэ
2020-12-31 09:24
Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах цар хүрээг өргөжүүлнэ.

12-р сарын 28-нд Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Худалдааны яамаас хамтран өөрчлөлт оруулсан “Гадаадын хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийг урамшуулах жагсаалт(2020 оны хэвлэл)”-ийг гадагш нийтлэв, үүнийг 2019 оны хэвлэлтэй харьцуулбал ерөнхий заалтын тоо 127 нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалтыг урамшуулах цар хүрээг улам өргөжүүлсэн байна. Түүнчлэн Шанхай хотын сүүлийн үеийн мэдээний дагуу 2020 онд тус хотын бодитоор ашигласан гадаад хөрөнгө анх удаагаа 20 тэрбум ам доллароос давахаар төлөвлөж байгаа ба түүхэн шинэ амжилт тогтоосон байна. Холбогдох зүтгэлтэд үзэхдээ: энэ нь нэг талаар Хятадын олон орны хөрөнгө оруулагчдыг татах хүчин сулраагүйг харуулж, нөгөө талаар Хятад улс гадаадад нээлттэй байдлаа үнэнхүү гүнзгийрүүлж байгааг харуулсан байна гэжээ.

Энэ удаад нийтэлсэн “Гадаад хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийг урамшуулах жагсаалт(2020 оны хэвлэл)”-ын ерөнхий заалт 2019 оныхоос 127-гоор нэмэгдэж, голцуу үйлдвэрийн салбар, үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний салбар, төв баруун бүсийн төсөл зэрэг хамрагдсан байна.

[Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах цар хүрээг өргөжүүлнэ_fororder_006MDbOYly1gm5m3qq7qvj30dw07tgqm]

Үйлдвэрийн салбарын хувьд, IC туршилтын төхөөрөмж зэрэг заалтыг шинээр нэмсэн юм уу өөрчлөлт оруулж, зангилаа түүхий материал, зангилаа тоног сэлбэг, зангилаа тоног төхөөрөмж зэрэг салбарт гадаадын бизнесмэн хөрөнгө оруулахыг урамшуулсан байна. Үйлдвэрлэлийн чанартай үйлчилгээний салбарын хувьд, блокчейн технологийн хөгжил зэрэг заалтыг шинээр нэмсэн юм уу өөрчлөлт оруулж, үйлчилгээний салбар болон үйлдвэрийн салбар уялдан хөгжихийг урамшуулсан байна. Төв баруун бүсийн давуу талтай үйлдвэрлэлд гадаадын бизнесмэн хөрөнгө оруулахыг урамшуулж, төв баруун бүсэд үндсэн үйлдвэрлэлийг чухалчлан хөгжүүлэх, ардын амьжиргааны хэрэглээ зэрэг салбар гадагшаа төвлөрөн хөгжихийг дэмжих болно.

Энэ талаар Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны гадаад хөрөнгийн хэлтсийн дэд дарга Ү Хун Лян хэлэхдээ: жагсаалтад өөрчлөлт оруулсан нь Хятад улс гадаад хөрөнгө оруулалтыг улам тогтворжуулахад ашигтай юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах 2020 оны жагсаалт нь гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын хууль хийгээд заалтын тогтоолыг хэрэгжүүлж, бодлогын үргэлжлэх чанарыг хэвээр хадгалав, түүнчлэн гадаадын бизнесмэний хөрөнгө оруулахыг урамшуулах чухал ажил төрөл, салбар болон бүс нутгийг улам тодотгосон байна. Эдгээр нь гадаад хөрөнгийг улам тогтворжуулах, үйлдвэрлэл хангалтын гинжин холбоосын тогтвортой байдлыг хэвээр хадгалах зэрэгт ашигтай төдийгүй дотоодын том эргэлтээр гол цогц болгон дотоод гадаад эргэлт харилцан ахиулсан хөгжлийн шинэ байдлыг түргэн байгуулахад ашигтай юм”гэжээ.

[Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах цар хүрээг өргөжүүлнэ_fororder_416b6547e0a140198230c234b294b959]

Танилцуулснаар, урамшуулах төрлийн жагсаалтад өөрчлөлт оруулах мөчлөг ердөө 3-5 жил байдаг, харин энэ удаад зөвхөн жил алслаад өөрчлөлт оруулсан байна, энэ нь өнөөгийн нөхцөлд Хятад улс гадаад хөрөнгийг улам тогтворжуулах чухал арга барил болох юм.

“Сурвалжлагчийн мэдээлснээр, 2020 онд Шанхай хотын бодитоор ашигласан гадаад хөрөнгө анх удаагаа 20 тэрбум ам доллароос давахаар төлөвлөж, түүхэн шинэ амжилт тогтоосон байна.”

“11-р сарын сүүлчийн байдлаар, Жэ Жяны бодитоор ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ нэгэнт ноднингийн бүх жилийн нийт хэмжээнээс давж, тус мужийн хотууд жилдээ багтаан анх удаагаа эерэг өсөлтийг бүх талаар биелүүлсэн байна.”

Халдварын хугацаанд бүх дэлхийд гадаад хөрөнгийн ашиглалтын өсөлтийг хэвээр хадгалсан цөөн хэдэн эдийн засгийн гол цогцуудын нэг нь Хятад улс юм. Хятадын Худалдааны яамны тоо баримтад харуулснаар, 2020 онд Хятад улсын бодитоор ашигласан гадаад хөрөнгө 140 тэрбум ам доллароос давахаар төлөвлөж, дахинтаа түүхэн шинэ амжилт тогтоосон байна. Энэ талаар Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижянь хэлэхдээ: Хятад улс гадаадад нээлттэй байдлаа үргэлжлэн өргөжүүлэх бодлогын бодит ашгаа хурдтай түгээж, тасралтгүй бодит үр ашиг авчирсаар байгаа, өнгөрсөн, одоо, ирээдүйд гэсэн Хятад улс нь олон орны хөрөнгө оруулагчдын ажил үйлсээ босгох халуун хөрс хэвээр байх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “2017-2020 онд, Хятад улс залгаагаар 4 жил гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг хасан хомиж, бүх Хятадын болон чөлөөт худалдааны туршиц бүс дэх сөрөг жагсаалтын хязгаарлах арга хэмжээнээс тус тус 33 болон 30 заалт хасаж, үйлдвэрийн салбар, эрчим хүчний эх баялаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг салбарыг ихээр нээлттэй болгож, гадаадын бизнесмэнүүд эдгээр салбарт хөрөнгө оруулахыг урамшуулсан байна. Хятад улс гадаадад нээлттэй байдлаа үнэнхүү гүнзгийрүүлэн өргөжүүлнэ гэдгээ бодит үйл ажиллагаагаар нотолсоор ирсэн юм”гэжээ.

Тоо баримтад харуулснаар, Хятад дахь гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дөрөвний нэг, татварын орлогын тавны нэг орчмыг бүрдүүлж, Хятадын импорт экспортын ерөнхий хэмжээний бараг 40%-ийг эзэлж, Хятадын “хос эргэлт”-ийн хөгжлийн шинэ байдлын чухал гол цогц болсон байна. Зао Лижянь хэлэхдээ: хөгжлийн шинэ байдлыг түргэн бүрдүүлэх явцад гадаадын хөрөнгө оруулалттай нэн олон аж ахуйн нэгж үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэж, Хятад улс гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлэх явц дахь боломжийг ашиглаж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрсэн нэн олон бодит үлгэрийг хамтдаа бичиглэхийг сайшааж байна гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл