solongonews
Ерөнхий сайд үйлдвэр худалдаа, банк санхүү зэрэг салбарын зүтгэлтнүүдтэй уулзав
2018-09-21 17:33
Ерөнхий сайд үйлдвэр худалдаа, банк санхүү зэрэг салбарын зүтгэлтнүүдтэй уулзав

20-нд Тяньжиньд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2018 оны Давосын зуны чуулга уулзалтад оролцож байгаа олон орны үйлдвэр худалдаа, банк санхүү, зөвлөх байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзсан байна. 

Ли Кэчян онцлохдоо: Олон талт худалдааны тогтолцоог дэлхийн ихэнх улс орнууд хамтран зөвшилцөх замаар байгуулсан бөгөөд олон жилийн турш мөрдөж хэрэгжүүлсэн юм. Түүний үндэс суурь нь чөлөөт худалдааг хамгаалахад оршино. Өнөөгийн нөхцөлд, хэдийгээр олон орны хооронд хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээр хийж байгаа боловч олон талт худалдааг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэжээ. 

Хятадын ерөнхий сайд Давосын зуны чуулга уулзалтын үеэр олон орны олон салбарын зүтгэлтнүүдтэй уулзах нь хэвшил болсон ажил юм. 20-ны уулзалтын үеэр олон салбарынхны дурдсан олон талт худалдааны дүрэм, банк санхүүгийн үйлчилгээний салбарыг улам нээлттэй болгох, оюуны өмчийн эрхийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн дарамтыг буруулах зэрэг анхаарал татсан асуудлаар ерөнхий сайд нарийн тайлбар, хариу өгчээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл