Энэ сарын 05-ны өдөр 2020 оны олон улсын боловсрол сурган хүмүүжлийн үйлчилгээний худалдааны форумаас мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Хятад улс бүх талын, олон давхаргын, өргөн хүрээний сурган хүмүүжлийн гадаад нээлтийн хэв маягийг бүрэлдүүлэхийг дэмжиж, дэлхийн улс орнуудтай сурган хүмүүжлийн хамтын ажиллагаа болон солилцоогоо гүнзгийрүүлэхээр хичээн ажиллаж байна. Одоогийн байдлаар, Хятад улс нэгэнт 188 улс болон газар орон, 46 чухал олон улсын зохион байгуулалттай боловсрол, сурган хүмүүжлийн хамтын ажиллагаа болон солилцооны харилцаа байгуулж, 54 улстай дээд зэргийн сурган хүмүүжлийн сурлагын зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай гэрээ хэлэлцээр хийжээ.
Сурган хүмүүжлийн яамны олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын дарга Лю Жинь уг форумын үеэр танилцуулахдаа, Хятад улс бол бүх дэлхийн гадаад оюутнуудын хамгийн том эх үүсвэр бөгөөд гадаадад гарч суралцсан хүний тоо 1.6 сая шахаж, одоогоор гадаадад 1.4 сая орчим оюутан суралцаж байна гэжээ.
Хятад улсад ирч суралцаж байгаа талаар, Хятад улсын засгийн газраас “Торгоны зам”-ын сурлагын шагналын мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлж, “Бүс ба зам”-ын боловсон хүчний хүмүүжилд тус дэмжлэг үзүүлж байхын зэрэгцээ, “Хятад улсад ирж суралцах” брэндийг бий болгож буй, Хятад улсад сурч буй оюутнуудын эзлэх хувь ижил ирэх тусам нэмэгдэж, 2019 онд 54.6 хувьд хүрчээ.
