solongonews
Ши Жиньпин Португалын ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-08-28 19:06
Ши Жиньпин Португалын ерөнхийлөгчтэй утсаар ярив.

Хятад улсын дарга 08-р сарын 27-нд Ши Жиньпин Португалын ерөнхийлөгч Де Соузатай утсаар ярив.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Өнөөгийн дэлхий ертөнц түүхэн онцгой цаг үеийг туулж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа улс орнууд шинэ коронавирусний уушгины халдвар, эдийн засгийн сэргэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг сорилттой тулгарч байна. Ялангуяа эв нэгдэл, хамтын ажиллагаа нэн шаардлагатай болж байна. Хятад, Португал хоёр бол эртний соёл иргэншилтэй бөгөөд хоёр орон харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, нийтлэг сорилтыг хамтдаа даван туулах ёстой. Хятад улс 100 гаруй орон ялангуяа хөгжиж буй орнуудад "COVID-19"-ийн эсрэг вакциныг 900 гаруй сая тун хангав. Энэ жил мөн 2 тэрбум тун вакциныг дэлхийд нийлүүлэхийн төлөө шаргуу ажиллах болно. Португал улс халдвартай тэмцэх явдлыг үргэлжлэн дэмжиж, хүн төрөлхтний эрүүл хамгааллын хамтын цогц байгуулахыг ахиулахад Хятадын тал бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл