solongonews
Биологийн олон талт байдлыг хамгаалах талаар чухал амжилт гаргав
2021-10-11 16:46
Биологийн олон талт байдлыг хамгаалах талаар чухал амжилт гаргав.

НҮБ-ын биологийн олон талт байдлын конвенцыг үүсгэн байгуулагч талуудын 15-р чуулган болохоос өмнөхөн Хятадын ШУА-ын биологийн олон талт байдлын комисс болон устах шахсан амьтдыг хамгаалах үндэсний хороо өчигдөр Күнь Мин хот дохь ургамал судлах хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад улсын биологийн олон талт байдлыг хамгаалах талаар олсон чухал амжилтыг нийтэлсэн байна.

Хэвлэлийн бага хуралд холбогдох мэргэжилтэн танилцуулж хэлэхдээ "Хятадын ШУА өдгөө биологи хамгаалах судалгааны хүрээлэн болон холбогдох 40 гаруй байгууллагатай юм. ШУА-ын 19 судалгааны хүрээлэнгийн хадгалж буй амьтан ургамлын хатаасан загвар болон шинжлэх ухааныг хялбарчлан таниулах зориулалттай хатаасан загвар нь 18 сая 700 мянгад хүрч, Хятадад хадгалж буй нийт загварын хагасыг эзэлж байна. Одоо байгуулагдаж буй Хятадын ШУА-ын Күнь Мины ургамал судлах хүрээлэнгийн Хятадын баруун өмнөд нутгийн зэрлэг ургамлын нөөц баялгийн санд 17 мянга 468 төрлийн нийт 258 мянган загвар хадгалагдаж байгаа юм". 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл