XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы нарийн бичгийн газрын санал санаачилга хариуцсан хэсгээс төлөөлөгчид болон хэсэг төлөөлөгчдийн дэвшүүлсэн нийт 514 цогц төсөл, мөн хувь төлөөлөгчийн дэвшүүлсэн 8360 санал санаачилгыг хүлээн авсан байна.
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы нарийн бичгийн газрын санал санаачилгын хэсгийн орлогч дарга Күн Пин: - Хууль тогтооход холбогдсон 492 санал, хяналтад холбогдсон 16 санал, шийдвэр тогтоолд холбогдсон 6 санал, төлөөлөгчдийн багаар дамжуулан дэвшүүлсэн 8 төсөл болон зарим төлөөлөгчдийн хамтран дэвшүүлсэн 506 саналуудыг хүлээн авсан гэж танилцуулан хэллээ.
Дэвшүүлсэн санал санаачилгад голцуу үндэсний шалган байцаах тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, социалист ардчилсан улс төрийг хөгжүүлэх, соёл болон соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулах, экологийн соёл иргэншлийн байгуулалтыг дэмжих зэрэг агуулга багтаж байна гэв.
