solongonews
Гадаадын хүн байр худалдан авахад анхаарах зүйл
2016-01-12 15:17
Гадаадын хүн Хятад улсаас байр худалдан авч болно. Гэхдээ заавал дараах хэдэн нөхцөлтэй байх хэрэгтэй.

Нэг. Гадаад улсын хүн Хятад улсаас байр худалдан авахад ямар нөхцөл шаардагдах вэ?

1. Паспорт /Хятад улсад гурван жилийн хугацаатай суусан хүнээс худалдан авах татвар авахгүй.

2. Шанхай хотод нэг жил хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хүмүүс.

Хоёр. Гадаадын хүн Хятад улсаас байр худалдан авах дэс дараа

Гадаад хүн байр худалдан авахад Хятад улсын хүн хоёр дахь байр авах дэс дараалалтай үндсэндээ ижилхэн байдаг. Бичиг баримтаа гадаад хяналтын албанд өгвөл байр худалдан авч болно. Бодит дараалал нь доорх мэт:

1. Худалдагч болон худалдан авагч хоёр тал Брокерийн компанитай гэрээ хийнэ.

2. Худалдан авагч гадаад хяналтын албанд очиж хянуулна.

3. Худалдан авагч болон худалдагч байр дамжуулан шилжүүлэх материалуудаа тушаана.

4. Худалдан авагч болон худалдагч байрын өмчлөлийн эрхийг дамжуулан шилжүүлэх баримт бичиг үйлдэнэ.

5. Байр өмчлөлийн гэрчилгээгээ авна.

Дээр дурдсан дарааллаас 2 болон 3 дугаар зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй.

Гурав. Гадаад хүн байр худалдан авахад ямар материал бэлдэх хэрэгтэй бэ?

Гадаад хүмүүс байр худалдан авахад тус улсын хүн байр худалдан авахад бэлдэх материалуудыг ижилхэн бэлдэхээс гадна мөн дараах материалуудыг бэлдэх хэрэгтэй:

1. Иргэний үнэмлэх:

A. Хонконг, Макао зэрэг онцгой засаг захиргааны орны хүмүүс паспорт буюу иргэний үнэмлэх, дотоодод нэвтрэх үнэмлэхээ тушаах хэрэгтэй.

B. Тайваны хүмүүс хуулиар батлагдсан иргэний үнэмлэхээ тушаана.

C. Гадаад улсын хүмүүс паспорт болон оршин суух гэрчилгээгээ өгөх хэрэгтэй. Хэрэв оршин суух гэрчилгээ байхгүй бол Хятад улсын баталгаатай байгууллагаар паспортаа хятад хэлээр орчуулан өгсөн байх хэрэгтэй.

2. Байр худалдан авахад тохирох материал:

A. Хонконг, Макао, Тайваны хүн биш бол Хятад улсад нэг жилийн хугацаатай ажилласан буюу суралцсан гэрчилгээ өгөх хэрэгтэй. /хөдөлмөрийн гэрээ буюу жилийн виз зэрэг/

B. Байр худалдан авагч заавал дараах зүйлийг тушаах хэрэгтэй.

a. Эрх эдлэх хүн хоёроос дээш байвал хамтдаа өргөдөл гаргаж болно. Өргөдөл гаргасан хүн нь хөдөлмөрийн чадвараа алдсан бол заавал асруулж байгаа гэрчилгээ болон асарч байгаа хүний иргэний үнэмлэх /паспорт/-ын хуулбарыг тушаах хэрэгтэй.

b. Гадаад хяналтын албанаас гаргасан “Гадаад хяналтын саналын бичиг”.

c. Байр хэмжилтийн гэрчилгээгээ авсны дараа байр худалдах төвд очиж байр өмчлөлийн гэрчилгээгээ авна.

C. хүний хуучин байрыг худалдан авах хүмүүс дараах зүйлийг бэлдэх хэрэгтэй:

a. Худалдах гэрээний гэрчилгээ

b. Гадаад хяналтын албанаас гаргасан “Гадаад хяналтын саналын бичиг”

c. “Байрны үнэлгээний мэдүүлэлт”

d. “Байр хэмжилтийн гэрчилгээ”

3. Зээл авахад бэлдэх материал:

a. Иргэний үнэмлэх /паспорт/

b. Урьдчилж өгсөн байрны мөнгөний гэрчилгээ

c. Зээл авах хүний орлогын гэрчилгээ, сурлагын намтрын гэрчилгээ болон зээлийн гэрчилгээ

d. Гэрлэлтийн баталгаа буюу гэрлээгүйг батлах гэрчилгээ, эр эм хоёр өөр хүнд найдаж зээл авуулсан байвал заавал “Зөвшөөрөх бичиг” гаргаж, Хятад улсад суугаа консулын газраас гэрчилгээ авсан байна.

Гадаадын хүн хэрэв өөр хүнд найдан байр худалдан авахад хүрвэл заавал найдах гэрчилгээ авна. Найдах бичигт найдах хугацаа зэргийг тодорхой дурдан, тодорхой бус зүйлээс болж найдаж авсан хүнд хохирол учруулахаас татгалзана.

 

 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл