5-р сарын 22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Гадаад харилцааны сайд Ван И саяхан ШХАБ-ын гадаад харилцааны сайд нарын хуралд оролцлоо. Хэвлэлийн төлөөлөгч холбогдох байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? гэсэн сурвалжлагчийн асуултад Ван Вэньбинь танилцуулан хэлэхдээ, тухайн орон нутгийн цагаар 5 дугаар сарын 21-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Казахстаны нийслэл Астанад ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын зөвлөлийн хуралд оролцсон гэв.
Ван Вэньбинь хэлэхдээ: Гадаад харилцааны сайд Ван И дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлэв. Тухайлбал нэгд, стратегийн бие даасан байдлыг баримталж, эв нэгдэлтэй хамтран ажиллаж, гаднын хүчин тус бүс нутгийг геополитикийн зөрчилдөөний талбар болгохыг огт зөвшөөрч болохгүй. Хоёрт, аюулгүй байдлаа баталгаажуулж, заналхийллийг зохицуулах хариуцлагаа хамт ухамсарлан, хамтран ажиллах түвшнээ дээшлүүлж, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгаар удирдамж болгож, дэлхийн энх тайвныг хамгаалахын төлөө цуцалтгүй хүчин зүтгэх хэрэгтэй. Гуравт, Түгээмэл хүртээмжтэй, хамтдаа амжилтад хүрч, хамтын ажиллагаа болон хөгжилд хүч нэмэх хэрэгтэй. Талуудтай хамтаар “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг тус байгууллагын улс орнуудын хөгжлийн стратегитэй өндөр чанартай холбож, хөгжлийн илүү олон боломж бүтээхэд Хятадын тал бэлэн байна. Дөрөвт, нээлттэй, уужуу багтаамжтай байж, харилцаа солилцоо харилцан суралцахаа гүнзгийрүүлж, олон талт соёл иргэншлийг зэрэг хөгжүүлж, улс орнуудын ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх эдгээр болно .
