solongonews
Хятад улс НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт хандив өргөв
2023-08-18 10:43
Хятад улс НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт хандив өргөв.

   Палестин дахь Хятадын алба 08-р сарын 16-ны өдөр НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагтай (UNRWA) хандивын гэрээ байгуулсан байна.

   Палестин дахь Хятадын албаны захирал Зэн Жишинь хэлэхдээ "НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн ажлыг өндрөөр үнэлж,  үүргээ биелүүлэхэд нь НҮБ-ыг идэвхтэй дэмжиж байна. Хятад улс палестины асуудлыг эртнээс цогцоор нь, шударга шийдвэрлэхийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бодитой болгоход эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэв.

   НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн  түншлэлийн газрын захирал Каримаас Хятадын Засгийн газарт агентлагийн үйл ажиллагаанд цаашид хүчтэй дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд "Палестины дүрвэгсдийн амьжиргааг баталгаажуулахад хандив өргөсөн Хятад улсад талархаж байна. НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг нь Хятад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгааг дахин нотолж, хоёр талын сайн хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд бэлэн байна" гэв.

   Хятад улс НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг нь 1949 онд байгуулагдаж, Палестинд бүртгэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл