solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Америк тивд айлчилна
2016-09-16 00:37
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Канадын ерөнхий сайд Пьер Трюдо, Кубын Төрийн Зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастро нарын урилгаар Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян 9-р сарын 18-наас 28-ны өдрүүдэд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71-р чуулганы дээд хэмжээний хурлуудад оролцох болно.

   Түүнчлэн Канад, Куба улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Хятадын ГХЯ өчигдөр Бээжин хотноо гадаад, дотоодын сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

.


    ГХЯ-ны сайдын орлогч Ли Баодүн Ерөнхий сайд Ли Кэчяны энэ удаагийн айлчлалтай холбоотой товч мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ:

- Нэг. Олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримтална. Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-ын дүрмийн зорилт, зарчмын үндсэн дээр тулгуурласан өнөөгийн олон улсын дэг журам, тогтолцоог хамгаална. Улмаар хамтран ажиллаж, хамтдаа ашиг олохыг гол болгосон олон улсын шинэ харилцаа тогтоон, хүн төрөлхтний хамтын хувь заяаны холбоо байгуулна.

Хоёр. Дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална. Яриа хэлэлцээр, энх тайвны аргаар зөрчил маргаанаа арилгаж, нийтлэг ойлголтод хүрнэ.

Гурав. 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжинэ.

Дөрөв. Дэлхийн шинжтэй өрсөлдөөн сорилтуудыг хамтдаа зохицуулна гэж мэдэгдсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл