Нэг. БНХАУ-ын иргэншилд харьяалуулах эрх авах, үгүйсгэх, сэргээхэд тус хуулийг мөрдөж ажиллана.
Хоёр. БНХАУ бол Нэгдсэн үндэстэнтэй улс болно. Бүх үндэстний ард түмэн бүгд Хятад улсын иргэд болно.
Гурав. БНХАУ өөрийн ард иргэдээ хоёр улсын иргэншилд харьяалагдахыг хүлээн зөвшөөрөхгүй.
Дөрөв. Аав, ээж нь хоёулаа буюу аль нэг нь Хятад улсын иргэн бөгөөд өөрөө Хятад улсын нутаг дэвсгэрт төрсөн болон Хятад улсын иргэншилд харьяалагдана.
Тав. Аав, ээж нь хоёулаа буюу аль нэг нь Хятад улсын иргэн бөгөөд үр хүүхэд нь гадаадад төрсөн бол Хятад улсын иргэншилд харьяалагдана. Хэрэв аав, ээж нь хоёулаа буюу аль нэг нь Хятад улсын иргэн бөгөөд гадаадын иргэншилтэй бол хүүхэд нь гадаадын иргэншилд харьяалагдана.
Зургаа. Аав, ээж нь иргэншлийн харьяалал байхгүй буюу тодорхойгүй бөгөөд Хятадад оршин сууж байгаа бол хүүхэд төрүүлсний дараа Хятад улсын иргэншилд харьяалагдана.
Долоо. Гадаадын иргэн буюу иргэншлийн харьяалал байхгүй бөгөөд Хятад улсын үндсэн хууль ба бусад хууль дүрмийн дагуу дараах нөхцөл шаардлагад нийцэж байвал Хятад улсын иргэншилд харьяалуулах өргөдөл дэвшүүлж болно.
Хятад улсын иргэний төрөл садан байх
Хятадад оршин сууж байх
Бусад нөхцөл шалтгаан
Найм. Өргөдөл зөвшөөрөгдсөний дараа Хятад улсын иргэншилд харьяалагдана. Хятад улсын харьяалалд бүртгүүлсний дараа гадаадын иргэншлийн харьяалал нь хүчингүй болно.
Ес. Гадаадад оршин суугаа Хятад улсын иргэн өөрийн санаачилгаараа гадаадын иргэншилд харьяалуулсан бол Хятад улсын иргэний харьяалал нь хүчингүй болно.
Арав. Хятад улсын иргэн дараах нөхцөл байдалд Хятад улсын иргэншлийн харьяаллаа цуцалж болно.
Гадаадын иргэний дотно садан байх
Гадаадад оршин суугаа
Бусад нөхцөл шалтгаан
Арван нэг. Хятад улсын иргэний харьяаллаас гарах өргөдөл нь зөвшөөрөгдсөний дараа Хятад улсын иргэншлийн харьяалал нь хүчингүй болно.
Арван хоёр. Төрийн болон цэргийн албан хаагчид Хятад улсын иргэншлээ цуцалж болохгүй.
Арван гурав. Урьд нь Хятад улсын иргэншлийн харьяалалд байсан гадаадын иргэн хүндэтгэх шалтгаантай бол үүнийгээ сэргээж болно. Тухайн өргөдөл зөвшөөрөгдсөний дараа гадаадын иргэншлийн харьяаллаа хүчингүй болгоно.
Арван дөрөв. Хятад улсын иргэншилд бүртгүүлэх, хүчингүй болгох, сэргээхэд есдүгээр заалтаас бусад тохиолдолд заавал өргөдөл гаргана. 18 насанд хүрээгүй бол аав, ээж нь буюу бусад итгэмжилсэн хүн нь төлөөлж өргөдөл гаргаж болно.
Арван тав. Иргэншлийн харьяаллын өргөдлийг хүлээн авагч байгууллага нь улсын дотоодын тухайн нутгийн хот, суурингийн цагдаагийн газар, гадаадад Хятад улсын гадаад харилцааны төлөөний газар буюу элчин сайдын яам, консулын газар болно.
Арван зургаа. Хятад улсын иргэншлийн харьяалалд бүртгүүлэх, гарах, сэргээх өргөдлийг БНХАУ-ын Цагдаагийн яамаар шалгуулан албан ёсны зөвшөөрөл авна. Зөвшөөрөгдсөний дараа Цагдаагийн яамнаас гэрчилгээ олгоно.
Арван долоо. Тус хуулийг хэрэгжихээс өмнө Хятад улсын иргэншилтэй болсон буюу эсвэл Хятад улсын иргэншил хүчингүй болсон нь эргээд хүчинтэй болно.
Арван найм. Тус хууль хэрэгжсэн өдрөөс эхлээд хүчинтэй.
