solongonews
Хайнань мужийн Сань Яа хот
2015-01-05 16:11
Аялах дуртай хэн бүхний сэтгэлийг татаж, төлөвлөгөөнд нь зайлшгүй багтах болсон Дорнын Хавай гэгдэх газрын диваажин Хайнань арал.

       Тэр дундаа үзэмж төгөлдөр үзэмжийг нь магтахад үг дутам үзэсгэлэнт Сан Яа хот орчин үед Хавай аралтай дүйцэхүйц маш олон аялагчдыг татаж буйгаар нь Сан Яа-г “Дорнын Хавай” гэж нэрлэдэг болсон байна. Харин Сань Яа хот бол Хайнань мужийн хамгийн сүрлэг сайхан үзэмжийг бүрдүүлсэн далайн эргийн үзэсгэлэнт бүс юм. Энд “Тэнгэрийн доорх тэргүүн булан” хэмээн нэрлэгдсэн Яалун вань булан, мөн Да Дүнхай, Сань Яа булан зэрэг үзэсгэлэнт далайн эргүүд байдаг ба цэнхэр тэнгис цагаан элс, зөөлөн салхи, намуухан давалгаа нь энэхүү арлыг олны нүднээ улам онцгой харагдуулах болсон байна. Сань Яа хотын байгалийн өнгө төрх өвөрмөц бөгөөд уул нуруу, далай тэнгис, гол мөрний гурван үзэмжийг нэг дор цогцлоосон нь Сань Яа хотын байгалийн төгс үзэмжийг цогцлоожээ.
        Сань Яа бол Дундад улсад хосгүй сайхан далайн үзэмжтэй хот юм. Энэ газрын далайн эрэг, наргилын мод нь амраг хосуудын хүсэл мөрөөдлийн үзэсгэлэнт орон болж, Лү Хүйтөү, Тянь Яа Хай Жёо /Тэнгэрийн хаяа, газрын хязгаар/ зэрэг аялал жуулчлалын газрууд нь ч хайр сэтгэлийн холбоог зүйрлэсэн гэлтэй. Сань Яа хотын хуримын гэрэл зургийн студийнхэн далайн эрэг дээрх хуримын гэрэл зургийн ажлыг түлхүү хөгжүүлснээр маш олон амраг хосууд хуримын гэрэл зургаа авахуулах, мөн хуримын дараах бал сарын дараах аялалдаа энэ газрыг сонгох болжээ. Ийнхүү Сань Яа хотын хуримын гэрэл зургийн болон аялал жуулчлалын бизнес сүүлийн үед ид хүчтэй хөгжиж байгаа юм. 
        Сань Яа хотын аялал жуулчлалын газар танд хамгийн сайхан амралт зугаалга, сэтгэл ханамжийн баталгаа өгөх болно. Сань Яа хот бүтэн жилийн туршид урин дулаан, салхи багатайн дээр усанд сэлэх, усны цанаар гулгах зэрэг усан спорт сонирхогчдод маш тохиромжтой. Мөн алтан нарны гэрэл, ариун элсний харгиа, номин тунгалаг тэнгисийн ус эдгээр нь хүмүүсийн наранд шарах, тэнгисийн усанд сэлэх, элсээр биеэ булж тоглох зэрэг таатай нөхцөл бүрдүүлж, түүнчлэн өвлийн хүйтэнд усанд сэлэхийг хүссэн аялагчдад олдошгүй сайхан газар болоод байгаа юм. Тиймээс энэхүү үзвэрийн газрыг “Дундадын өмнөд тэнгисийн экологийн дархан нутаг” гэж нэрлэх болсон байна. 


        Сань Яа хот бол загас агнах томоохон гармуудын нэг бөгөөд энэ нутагт жуулчлахад далайн хоол амтархах нь аяллын бас нэгэн сонирхолтой зүйл болдог. Далайн хоолны газруудын хүнсний бүтээгдэхүүн нь шинэхэн агнасан байдаг ба онцгойлон Чүнь Юань далайн хоолны газрын бүтээгдэхүүнүүд үнэ хямд, шинэ соргог цэвэрхэн байдгаараа жуулчдад ихэд таалагддаг.


Сань Яа-гийн таван бүс    
1. Ли Жигөү бүс—нэгэн төрлийн аж үйлдвэрээр дагнасан аж үйлдвэрийн парк болон иж бүрэн амьдралын бүсийн байгууллагуудаар гол болгож ажилладаг. 
2. Тянь Дү, Хун Ша бүс—Юу Лин тохойн эргэн тойронд байгуулсан Бинь Хай оршин суугчдын хотхон, мөн аялал жуулчлалын бааз нь Сань Яа хотын зүүн хэсгээс хотын төв руу зорчих замын хөдөлгөөний төв юм.
3. Ян Лань бүс—Агаарын гарам буюу Яан Ланий ардын зан заншил, Хай Бө амралтын газар болно.
4. Лү Хүйтөү, Да дүн хай—далайн эрэг дагуух амралтын газар.
5. Хэ Дүн, Хэ Ши—Сань Яа хотын төв хэсэг. Энэ нь захиргааны албан газар, санхүү, худалдаа, аялал жуулчлалын үйлчилгээ, мөнсоёл урлаг, спорт, чөлөөт цагаа өнгөрүүлэх байгууллагуудыг голчлон түшиглэдэг.
Цаг агаарын байдал
Сань Яа хот нь жилийн 6 дугаар сард хамгийн халуун буюу дундаж хэм 28.3 0С, харин хамгийн сэрүүн улирал нь 1 дүгээр сар бөгөөд дундаж хэм нь 20.7 0С хэм байж, Сань Яа-гийн агаарын температур болон далайн усны температур 20 хэмээс дээш байж, хүмүүст хаврын улирлыг санагдуулдаг. Сань Яа хотын өвөл нь хавар шиг дулаахан, зун нь тийм ч аагим халуун биш, дөрвөн улирлын турш ногоон байдгаараа Дундад улсын бусад нутгуудаас ялгардаг. 
Сань Яагаар аялах хамгийн тохиромжтой улирал
 Жил бүрийн 9 дүгээр сар болон 4 дүгээр сар
Сань Яагаар аялах хамгийн тохиромжтой улирал бол жил бүрийн 9 дүгээр сар, 4 дүгээр сар юм. Сань Яа-гийн намар өвлийн улирал дулаахан сайхан цаг агаартай ба ялангуяа өвлийн улирал нь далайн эргийн аяллын хамгийн тохиромжтой үе билээ. Өвлийн улиралд бусад нутагт хахир хүйтэн байхад энд харин зуны хувцастайгаа нар туяарсан далайн эргээр аялан жуулчлах боломжтой юм. Урин дулаан далайн усанд сэлэн халуун орны амтлаг жимс амсаж, тэнгэрийн хаяа, газрын хязгаарын романтик уур амьсгалд зугаалахад хүний ертөнцийн бүхий л гуниг мартагдам сайхан. Жил бүрийн 12 дугаар Сань Яа хот олон улсын хуримын наадам зохион байгуулах юм.  Наадам зохиох газраа “Тэнгэрийн хаяа, газрын хязгаар” /Тянь Яа Хай Жёо/ зэрэг дурсамж үлдээм сайхан нэртэй бөгөөд гойд сайхан үзэмжтэй газруудыг сонгож, энэхүү жуулчлал нь жуулчдад өнө мөнхийн дурсамж болон сэтгэлд мөнхөрдөг байна. Билгийн улирлын гуравдугаар сарын гуравны өдөр болон 9 дүгээр сарын 9-ний өдөр Сань Яа хотод жуулчлахад энгийн өдрүүдэд тэр болгон харагддаггүй ардын дуу бүжгийн тоглолт сонирхож, янз бүрийн баяр наадамд оролцох боломжтой. 
Зөвлөгөө: Баяр наадмын үеэр жуулчид олшрохын хэрээр зочид буудлын захиалга ч хүндрэлтэй болдог. Та хэрвээ  сэлүүн намуухан, үүний зэрэгцээ хямд төсөр зардлаар аялахыг хүсвэл аялал жуулчлалын улирлаас зайлсхийхийг хичээгээрэй.
Санал болгох аялал жуулчлалын газрууд:  Яа Лун булан, Том жижиг Дүн тянь, Сань Яа өмнөд уул

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл