
“Энэ үзэсгэлэнтэй байшин үнэхээр хөдөөгийн байшин гэж үү?”
“Энд гайхалтай юм! Энэ тосгон хэрхэн хөгжсөн юм бол?”
”Би эндээс явахыг хүсэхгүй, бас энэ тосгоны хүн болохыг хүсч байна.”
Да-Ин гудамжны олон нийтийн дүүрэг рүү алхах нь “Бяцхан гүүр ба урсдаг ус”-ны яруу найргийн амьдрал руу алхахтай адил юм. Хайнань мужийн Олон улсын харилцаа холбооны төвийн Оросын сурвалжлагч Барлена “Энэ үнэхээр үзэсгэлэнтэй” гэж санаа алдахаас өөр аргагүй. Өнөө өдөр ажлын өдөр болохоор сурвалжлагч олон ахмад настнуудыг олж харсан. Да-Ин гудамжинд 54-өөс дээш насны ахмадууд тэтгэвэрт гарсны дараа сар бүр 363-990 юань хүртэл тэтгэвэр авах боломжтой бол 94 ба 99-ээс дээш насны хүмүүс урт наслах шагналыг 50 мянган ба 100 мянган юань тус тус авах боломжтой. Олон нийтийн дүүрэгт зарим хөгшин хүмүүс өөрсдийнхөө жижиг чанга яригчийг зөөж,дуртай хөгжмөө тоглож,тайван алхдаг; Зарим нь ширээ бүрдүүлээд зугаа цэнгэлийн зориулалттай хөзөр тоглох чимээгүй тохилог газрыг сонгодог;зарим нь задгай тагтад сэрүүн сэвшээ салхинд үлээгээд хамтдаа чаталж суув. Ийм тайван,тохь тухтай дүр зургийг хараад сурвалжлагчид ойртож очоод тэдэнтэй ярилцав.
Тайландын хэвлэл мэдээллийн сурвалжлагч Чен Муюнь нэгэн байшин руу ороод тансаг чимэглэлтэй, цэвэр цэмцгэр өрөөг хараад:
- Энэ үнэхээр тосгоны оршин суугчийн байшин мөн үү?
"Мэдээж, энэ бол үлгэр жишээ байшин биш шүү дээ!" Гэрийн ажлаа хийж байсан эзэгтэй сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүлж, гэртээ байгаа нөхцөл байдлыг танилцуулав.
Да-Ин гудамж бол өөрчлөлт шинэчлэл эхлэхээс өмнө алдарт "Таван хэцүү тосгон"-оор нэрлэгдэж хоол унд идэхэд ч хүндрэлтэй, ус уух, орон байшинд суурьших хэцүү, зам гудамж муу, эхнэр авахад амаргүй байжээ. Харин одоо бол бага насны хүүхдүүдэд боловсрол олгох, өндөр настнуудад дэмжлэг, өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламж, сул дорой хүмүүст дэмжлэг үзүүлэх аз жаргалтай олон нийтийн дүүрэг болсон. Сэтгүүлчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөж байгаа зүйл бол "Өнөөдөр тосгоны ийм сайхан амьдрал яаж бий болсон бэ?" гэдэг асуулт.

Да-Ин гудамжны олон нийтийн дүүргийн намын салбарын нарийн бичгийн дарга Янь Вэй:
- 1980-ээд оноос өөрчлөлт шинэчлэлийн дагуу олон нийтийн дүүргийн намын салбар байгууллагын удирдлага дор тосгоныхон боломжоо ашиглаж, шинийг санаачлахаар зориглон, хамтын аж ахуйгаа идэвхтэй хөгжүүлэн бэхжүүлж, хоёрдогч, гуравдагч салбаруудаа бүх талаар хөгжүүлэв. Улмаар оршин суугчдын нийтлэг хөгжил цэцэглэлтийн замд орж, байгаль орчныг эко болгох, аж үйлдвэрийн шинэчлэл, хөдөөгийн хотжилтыг хэрэгжүүлсэн байна. 1992 онд тосгоны эдийн засгийн орлого 100 сая юаниас давж, Юүши хотын анхны 100 сая юанийн тосгон болжээ. Да-Ин олон нийтийн дүүрэг 1985, 2012 онуудад орон сууцны засварын ажил, нэг хүнд ногдох талбайн хэмжээг 8 метр квадратаас 80 метр квадрат болгож нэмэгдүүлжээ. Олон нийтийн дүүргийн оршин суугчид хуучин байшингийн талбайг ижил талбайтай шинэ байшингаар сольж болно. Мөн илүүдэл талбайг метр квадратыг нь 1300 юаниар нөхөх болно. Тэрээр бас, өнөөгийн олон нийтийн дүүргийн хөгжил нь анхан шатны намын гишүүдийн анхдагч,үлгэр жишээ үүрэгтэй салшгүй холбоотой гэж хэлсэн. Өнөөгийн Да-Ин гудамжны олон нийтийн дүүрэг нь 493 намын гишүүнтэй, хамтын аж ахуйн нэгжүүдийн дунд шатны удирдах ажилтнууд бүгд намын гишүүд мөртөө технологи, менежмент, үйлдвэрлэл зэрэг салбарын ажилтнуудын 80 хувь нь намын гишүүн болно.

Хятад дахь Вьетнамын "People Daily" сонины сурвалжлагч Дү Вейша:
- Олон нийтийн дүүргийн орчин нь амралтын газартай адил. Тосгоны оршин суугчид шороон байшинд амьдрахаас эхлээд хоёр даврахын жижиг байшинд амьдрах болсон, хамтын аж ахуйгаа хөгжүүлсэн нь Хятадын коммунист намын удирдлагаас салшгүй мөртөө
нутгийн ард иргэдийн шаргуу хөдөлмөрийн үр дүн байж,яг нам, олон түмэн хоорондоо нягт уялдаатай байж, хамтарч ажилласны ачаар өнөөгийн тосгоны иргэдийн аз жаргалтай амьдралыг олж авах боломжтой юм гэжээ.
Өдгөө аж үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн дээр Да-Ин олон нийтийн дүүрэг нь аз жаргалтай хотхон байгуулахын тулд орон нутгийн байгалийн баялаг, өвөрмөц уламжлалт соёл, байршлын давуу тал дээр тулгуурлаж, муждаа нэгдүгээр зэрэглэлийн онцлог шинж чанартай халуун рашаан хотхон, үндэсний хэмжээний рашаан соёлын эрүүл мэндийн аялал жуулчлалын амралтын газар барьж, экологийн эрүүл мэндийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараа Да-Ин олон нийтийн дүүрэг нь "Юньнань нэгдүгээр тосгон" гэх нэрийн хуудас илүү гэрэл гэгээтэй болж, Да-Ин гудамжны олон нийтийн дүүргийн маргааш илүү сайхан байх болно.
Пакистаны Associated Press агентлагийн сурвалжлагч Asghar Muhammad:
- Би Хятадад олон хөдөө орон нутагт очиж ярилцлага хийсэн. Ялангуяа Шиньжян, Ганьсү мужийн хөдөө орон нутгуудад очиж ойлголт авсан. Хамгийн гүнзгий мэдрэмж бол хэсэг хугацааны дараа хуучин газарт зочлохдоо үргэлж шинэ өөрчлөлтүүд гарч ирдэг. Өнөөдөр би Да-Ин гудамжны олон нийтийн дүүрэгт хүрч ирлээ. Энэ нь ‘Хятадын хөдөө орон нутаг’-ийн тухай миний ойлголтыг дахин сэргээв. Эндхийн тосгоны оршин суугчид тайван, сэтгэл хангалуун ажиллаж амьдардаг бөгөөд экологийн орчин нь маш үзэсгэлэнтэй. Энэ бол Хятадын хөдөө тосгоны сэргэлт юм.
