solongonews
China Mobile-ийн 5G сүлжээ Эверестийн оргилыг хамарна
2020-04-21 22:12
China Mobile-ийн 5G сүлжээ Эверестийн оргилыг хамарна

    China Mobile болон Huawei компани хамтран 5300 метрийн Эверест бааз ба 5,800 метр шилжилтийн баазад 5G гурван станцыг нэвтрүүлэх ажлыг 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15:30 цагт хийж дууссан байна. 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө 6500 баазын хоёр 5G станц болон бүх цэгүүдийг нэвтрүүлэх юм байна. Ингэснээр China Mobile-ийн 5G сүлжээ Эверестийн оргилыг хамрах болно. 

 China Mobile-ийн "5G Mount Everest" үйл ажиллагаа нь далайн түвшнээс 5.300 метрийн өндөрт байрлах Эверестийн бааз, 5.800 метрийн шилжилтийн бааз, 6500 метрийн урагшлах баазаар дамжин, SA + NSA сүлжээ хэлбэрээр таван 5G суурь станц байгуулахаар төлөвлөж байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл