solongonews
“Бүс ба зам” Хятад-АСЕАН-ын хамтын ажиллагаа шинэ эрин үед орлоо
2018-09-29 10:47
“Бүс ба зам” Хятад-АСЕАН-ын хамтын ажиллагаа шинэ эрин үед орлоо.

Намрын улирлын Гуанси мужийн төв Наньнин хот сэтгэл бахдам ногоон өнгөөр гоёно. Наньнин Олон улсын хурлын төв танхимд хүн бүрийн мэлмийг чимэн Хятад-АСЕАН-ын экспоны гайхамшгийг харуулна. 2004 оны 11-р сард анх удаа  Хятад-АСЕАН-ын экспог Наньнин хотноо зохион байгуулахаас өмнө тус хотыг Хятад-АСЕАН-ын экспог зохион байгуулагч хотоор сонгосон байна.

2018 онд Хятад улсын шинэчлэл өөрчлөлтийн 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Гуанси мужийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ой давхар тохиож, 15 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын экспо болон 15 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг  09-р сарын 12-ноос 15-ны өдрүүдэд зохион байгуулсан нь энэ билээ. Мөн энэ онд Хятад улс ба АСЕАН-ын орнуудтай /АСЕАН-ын орон нь Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Сингапур, Бруней , Вьетнам, Лаос, Мьянмар, Камбож/ стратегийн дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд АСЕАН-ын экспо, худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсны 15  жилийн ой болно. Үүнчлэн Хятад-АСЕАН-ын орнуудын шинийг санаачилсан жил болно.

Хятад-АСЕАН-ын экспог Хятадын Худалдааны Яам, АСЕАН-ын 10 улсын Засгийг газрын эдийн засаг худалдааны удирдах байгууллага, АСЕАН-ын нарийн бичгийн газар хамтран  зохион байгуулж, Хятадын Гуанси мужийн Жуан Үндэстний засгийн газар хариуцан зохион байгуулж буй олон улсын эдийн засаг худалдааны томоохон чуулган төдийгүй жил бүр нэг удаа зохион байгуулагддаг Олон улсын нөлөөлөх хүчтэй улсын зэрэглэлийн чухал үзэсгэлэн болно. Хятад- АСЕАН-ын нөхөрсөг харилцааг “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт болон олон улсын аж үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэхэд чухал үүрэг үзүүлж буй томоохон чуулган болно.

15 дахь удаагийн АСЕАН-ын экспо нь “21-р зууны далайн торгоны замыг хамтдаа байгуулж, Хятад-АСЕАН-ын Инновацийн нийгэмлэгийг бий болгох” гол сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд “Инноваци ба шинэчлэл”-ийг санаачилж, мэдээлэл, ухаалаг, үйлдвэрлэлийг нэгтгэхийг чухалд үзэж, технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхээр зорилт тавьсан байна. Экспо нь үзэсгэлэн, форум зохион байгуулах зэрэг арга хэлбэрээр эдийн засаг худалдаа, шинийг санаачлах, олон улсын аж үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг салбарт хамтран ажиллахыг гүнзгийрүүлж, Хятад-АСЕАН-ын орнуудтай тал бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд байгаа юм. Шинийг санаачлах, хамтран ажиллах нь энэ удаагийн АСЕАН-ын экспоны нэгэн онцлог болж байна.

Энэ жил “Бүс ба зам”-ыг санаачилсан 5 жилийн ой тохиож байна. Тус экспоны үеэр “Бүс ба зам”-ын олон улсын үзэсгэлэнгийн тусгай тэнхим нээж, “Бүс ба зам” дагуух улс орны аж ахуйн нэгжийн анхаарлыг их татжээ. Үүнд: Танзани, Австрали, Герман, Итали, Испани зэрэг  “Бүс ба зам” дагуух 19 улс орны 114 аж ахуйн нэгж болон “10+1” /Хятад улс ба АСЕАН-ын 10 орон/ аж ахуйн нэгж оролцсон байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр АСЕАН-ын орнуудын удирдагчид Хятадын "Бүс ба зам" санаачилга, Хятад, АСЕАН-ын үзэсгэлэн яармагийг өндрөөр үнэлжээ. Лаосын Ерөнхий сайдын орлогч Сун Ди: - "Бүс ба зам" санаачилга Хятад-АСЕАН-ын худалдааны харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй "Бүс ба зам" бодлогын хүрээний далай тэнгис, эх газрын тээврийн системийг амжилттай бүрдүүлэх зэрэг томоохон төслүүдийг ахиулж, бүс нутгийн эдийн засгийг тасралтгүй хөгжүүлэхэд үр ашигтай дэмжлэг болсон гэжээ.

Экспоны гол сэдэвт улс Камбож улс болон онцгой урилгатай нөхөрсөг хамтын ажиллагааны түншлэл болсон Танзани улсын уран бүтээлчид газар нутгийн онцгой тоглолтоороо хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд бэлэг барьжээ. Далайн торгоны зам дагуух Танзани улсыг онцгой урилгатай нөхөрсөг хамтын ажиллагааны түнш болгосон нь “Бүс ба зам” дагуух өргөн цар хүрээнд хамтран ажиллах шинэ амжилт болж байгаа аж.

Хятад-АСЕАН-ын 10 улсын сэтгэлд таатай хотыг байрлуулсан тэнхимд дэлгэгдсэн Хятад-АСЕАН-ын 10 улс орны сэтгэлд таатай хот болон Танзани улсын хотын өнгө үзэмжийг харуулсан зургууд нь 12 улс орны өөр өөрийн онцлогийг тодруулсан төдийгүй тэнхимд байрлуулсан зөөлөн сувдан бүтээгдэхүүн, наргил модоор хийсэн малгай, Малайзын хэв маяг бүхий өвсөн өрөө зэргүүд нь зочид төлөөлөгчдийг АСЕАН-ын орноор зугаалууллаа. “Бүс ба зам”-ын олон улсын үзэсгэлэнгийн тэнхимд бүс нутгийн гар урлалын онцлог бүтээгдэхүүн, байгалийн хас сийлбэр, өнгө төрх нь тод ялгарах Балба улсын ороолт, Энэтхэгийн задгай дэлгэцүүд зэрэг нь өөрийн улс орны соёл, иргэдийн зан заншлыг дэлгэн үзүүлж байв.

АСЕАН экспо нь Хятад улсын гадаад худалдаатай харилцан ойлголцож, хамтран ажиллах чухал тавцан болж байна. Мөн удаагийн экспо нь гадаад дотоодын брэнд аж ахуйн нэгжүүдийн анхааралд хүрч, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Вьетнам, Индонез, Филиппин, Тайланд зэрэг улс орнууд энэ удаагийн экспод тусгай үзэсгэлэнгийн тэнхим гаргасан байна. Энэ удаагийн экспод 2780 аж ахуйн нэгж оролцсон нь өнгөрсөн жилээс 2.6 хувиар нэмэгдсэн бол хөрөнгө оруулалтын худалдааны 112 баг оролцож, өнгөрсөн жилээс 15 хувиар нэмэгдсэн байна. Үүнчлэн мэргэжлийн худалдаачин наймаачин 11 мянгыг давж, өнгөрсөн жилээс 10 хувиар нэмэгджээ.

Мөн экспоны үеэр Хятад-АСЕАН-ын орнуудын удирдлагууд хамтдаа нөхөрлөлийн мод суулгах, 15 жилийн ойг тэмдэглэх зургийн үзэсгэлэн, 15 жилийн ойн эдийн засаг худалдааны үр дүнгийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд  “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах зэрэг сэдвийн хүрээнд дээд хэмжээний форум 35-ыг зохион байгуулсан байна. Дөрөв хоног үргэлжилсэн экспо нь 15 жилийн ойн хүрээний үйл ажиллагаа, технологийн шинэчлэлийн хамтын ажиллагаа, дижитал эдийн засаг, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, олон улсын аж үйлдвэр чадавхын хамтын ажиллагаа, аж ахуйн хамтын ажиллагаа, банк санхүүгийн хамтын ажиллагаа, оюуны сангийн салбар дахь хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг талд амжилтад хүрсэн байна. Үүнд: Олон улсын удирдагчид дээд түвшний уулзалт хийж, нийтлэг ойлголтод хүрч, Хятад-АСЕАН-ын 10 улсын удирдах хүмүүс болон төрийн тэргүүн нар оролцсоноос гадна Сингапур, Малайз, Индонез, Филиппин, Тайланд зэрэг улс орны сайдын зэрэг улс орны төлөөлөгчдийн баг, АСЕАН-ын орлогч нарийн бичгийн дарга,  АСЕАН-ын хийгээд түүнээс гаднах сайдын зэрэглэлийн 122 төлөөлөгч оролцсон байна. Хятад-АСЕАН-ын чөлөөт худалдааны паркийн хөгжлийг шинэ гараанд гаргаж, амжилтад хүрсэн бөгөөд эдийн засаг худалдааны үйл ажиллагаа бодитой үр дүнд хүрсэн. Экспоны үеэр 6600 ширхэг лангуу гаргаж, үүнд Камбож зэрэг АСЕАН-ын 8 улс тусгай үзэсгэлэнгийн тэнхим гаргаж, 2780 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд 91 удаагийн худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнчлэн 530 эдийн засгийн төслийн гэрээ байгуулжээ. Олон улс хоорондын аж үйлдвэр, эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлснээр шинэ шатанд гаргасан байна. Олон салбар дахь харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа амжилтад хүрч, үйлчилгээний түвшин шинэ шатанд хүрсэн байна. мөн Хятад-АСЕАН-ын худалдааны салбарын харилцааг ахиулсны зэрэгцээ олон талын анхааралд хүрч, үр нөлөө нь өргөжжээ. 

Экспог 171 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1570 сэтгүүлч мэдээлсэн бол гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятад-АСЕАН-ын чөлөөт худалдааны парк, “Бүс ба зам” дагуух эдийн засгийн давуу тал, худалдааны алтан боломжийг мэдээлсэн байна. Түүнчлэн энэ удаагийн гол сэдэвт улс болсон Камбож улсын NICE TV нь шууд нэвтрүүлэг хийсэн нь АСЕАН-ын экспог анх удаагаа хил дамнан мэдээлсэн болно.

16 дахь удаагийн АСЕАН-ын экспог 2019 оны 09-р сарын 20-оос 23-ны өдрүүдэд Наньнин хотноо зохион байгуулах болсныг тус хурлаар шийдсэн байна. Индонез нь 16 дахь удаагийн АСЕАН-ын экспоны гол улс болж, мөн эспоны үеэр 16 дахь удаагийн Хятад-АСЕАН-ын худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болно.

АСЕАН-ын арга хэмжээний дагуу Наньнин хотын гадаад нээлт өргөжиж, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт, зам тээвэр, банк санхүү, зочид буудал, орчуулга зэрэг талд тасралтгүй шинэчилж, АСЕАН-ын орнуудтай хамтран ажиллах орон нутгийн чанартай хот болгосон байна. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад Хятад-АСЕАН-ын солилцоо хамтын ажиллагаа цаашид хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Номин ногоон дүр төрхөөрөө найман зүгийн зочдоо угтаж, амьдрал бялхсан хотоороо амжилтыг гайхуулнам...

Зохиогч: Нийтлэл: Х.ХУНШЯ
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл