solongonews
Хятадын 2016 хүнсний аюулгүйн сурталчилгааны 7 хоногийн арга хэмжээ эхлэв
2016-06-15 15:22
Хятадын 2016 хүнсний аюулгүйн сурталчилгааны 7 хоногийн арга хэмжээ буюу Хятадын хүнсний аюулгүйн асуудлаарх 8-р чуулган 14-нд Бээжин хотноо эхлэв. Энэ жилийн хүнсний аюулгүйн 7 хоногийн сурталчилгааг ”Хууль журмаа дээдлэн, хүнсний аюулгүй байдлаа хамгаалцгаая” сэдвээр зохион байгуулжээ.


Хөдөө аж ахуйн яам, Чанар, хорио цээрийн хяналт шалгалтын үндэсний ерөнхий газар, Хүнс эм бэлдмэлийн хяналт удирдлагын ерөнхий газраас тус чуулганд хандан, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, импорт экспортын багаа бүтээгдэхүүнд түүвэр шалгалт хийсэн шинэ тайланг нийтлэв.

 
Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгээс бүх Хятадын хэвлэлийн ажилтнуудад хандан санаачилга гаргаж: Нийгэмд хариуцах эрхээ хэрэгжүүлэн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, зөв үзэл суртлыг мөрдөж, хүнсний аюулгүй байдлын шинжлэх ухааныг дэлгэрүүлэгч, түүний түүхийг үнэн бодитоор тэмдэглэгч, шударга үнэнийг хамгаалагч, нийгмийн дэвшлийг ахиулагч болохыг уриалжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл