solongonews
Хятадын армиас Шри Ланкийн армид тусалсан “COVID-19”-ийн вакцин Коломбод хүрэв
2021-08-29 21:39
Хятадын армиас Шри Ланкийн армид тусалсан “COVID-19”-ийн вакцин Коломбод хүрэв.

Хятадын Ардын Чөлөөлөх Армиас Шри Ланкийн армид тусалсан “COVID-19” вирусний эсрэг эхний ээлжийн вакцин 28-ны өдөр Коломбод хүргэгджээ.
Хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Шри Ланкийн Батлан хамгаалах яамны байнгын нарийн бичгийн дарга Гунаратна Шри Ланкийн ерөнхийлөгч бөгөөд Үндэсний батлан хамгаалах яамны сайд Готабаяаны нэрийн өмнөөс ХКН-ын Цэргийн төв зөвлөл, Хятадын Үндэсний батлан хамгаалах яамны Шри Ланка улсын цар тахлын эсрэг тэмцлийн ажилд сэтгэл гарган, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр "Энэ ээлжийн вакцин нь Шри Ланкийн армийн хүлээн авсан гадаад орны армийн талаас хүргэсэн анхны ээлжийн вакцины тусламж юм. Одоогоор Шри Ланкад тахлын нөхцөл байдал хүнд хэцүү байгаа энэ үед энэхүү тусламж нь Шри Ланкийн армийн хувьд эд материал, оюун санааны хувьд чухал дэмжлэг болж байна. Мөн хоёр армийн найрсаг хамтын ажиллагааны бас нэгэн тод илрэл юм. Энэхүү вакциныг Шри Ланкийн дайнд оролцсон шархадсан ба хөгжлийн бэрхшээлтэй болсон цэргүүд, нас барагсдын ар гэрийн хүмүүс, ахмад дайчдад хийлгэхэд ашиглана гэв".
Мөн өдөр Шри Ланкийн Ерөнхий сайд Махинда ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятадын армиас тахлын эсрэг ажилд асар их тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь Шри Ланкийн вакцинжуулалтын ажил амжилттай хэрэгжихийг баталгаажуулах болно гэжээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл