solongonews
Мөрөөдлөө биелүүлэх хүсэл тэмүүлэл илүү сайн сайхан болно
2019-12-11 21:33
Мөрөөдлөө биелүүлэх хүсэл тэмүүлэл илүү сайн сайхан болно.

        Үгээгүү ядуу байснаас дэлхийн эдийн засгийн хоёрдугаар том цогц болон хөгжиж, улсын ерөнхий хүчин ихээр нэмэгдэж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт сайжирсан өнөөдрийн Хятад улс бүтээн байгуулалтын том гүрэн, арилжаа худалдааны том гүрэн, валютын хадгаламжийн том гүрэн болж, дэлхийн хурдны төмөр замын гурваны хоёр хувь нь Хятадад байгаа бөгөөд 5G стандарт мэргэжлийн гурван нэг хувийн мэргэжлийг Хятад улс эзэмшиж, хурдны авто замын бүх уртаар дэлхийн тэргүүлж байна.

       Хятадын мөрөөдөл улс орны ирээдүйг гэрэлтүүлж байгаа бөгөөд мөрөөдлийн үр үндэс нахиалан ургасаар байна.

       Тянь Мао “Хос 11”-ээр 14 цаг 21 минут 27 секундэд 200 тэрбум юанийн өртөг бүхий худалдаа хийсэн байна. Энэ нь дэлхийн үйлдвэрээс дэлхийн зах зээлд хүртэл дотоод хэрэгцээ шаардлагын дагуу Хятадын эдийн засгийн хөгжлийн орон зайг буй болгожээ.

       Бээжингээс Шюн Ань хүрэх хурдны төмөр зам замын барилгын ажил ид хүчтэй хийгдэж байгаа бөгөөд Бээжингээс туслан дэмжиж байгаа 4 сургууль Шюн Аньд салбараа нээсэн бөгөөд 3190 аж ахуйн нэгж тус шинэ хотод бүртгүүлж, Шюн Ань хотыг “Ирээдүйн хот” болгожээ.

       Өөрчлөлт шинэчлэлтийн замын нээсэн Шэньжэнь хот нь Хятадын онцлогтой социализмын байгууллыг эхлэн хэрэгжүүлсэн жишээ үзүүлэх орон болсон бөгөөд социализмын байгууллын орчин үеийн хүчирхэг улсыг байгуулах жишиг хот болжээ.

       Гуандүн-Хонконг-Макаогийн хөгжлийн бүсийн 5 нисэх онгоцны буудлын байгуулалт нь дэд бүтцийн баталгааны чадавхыг дээшлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, дэлхийн зэрэглэлийн нисэх онгоцны буудлыг байгуулж, Хятадын нээлтийг өргөтгөж, өндөр чанартай хөгжлийн жишиг болгоно.

       11 сарын Ханжөүд “Сэргэн мандал цом” нэрэмжит Хятадын залуучуудын мэргэжлийн тэмцээн болсон бөгөөд үүнд 200 гаруй өрсөлдөгч оролцжээ. Цахилгаанчийн мэргэжлийн тэмцээнд тэргүүлсэн Ханжөү хотын Шяошань мэргэжлийн коллежийн оюутан Ли Тяньбао хэлэхдээ: “Том гүрний үйлдвэрлэгч болох нь миний зорилт, мөрөөдөл болно. Тасралтгүй суралцахаар дамжин сайн үр дүнд хүрэх бөгөөд өөрийн ажилдаа хайртай, ажлын ур чадвараа дээшлүүлэх оюун ухаанаар амьдралынхаа үн өртгийг буй болгоно” гэжээ.

       Агуу их цаг эринд том гүрний иргэн болсон Хятадын ард түмэн өөр өөрийнхөө авьяасыг харуулах боломжийг хамтдаа эдлэх бөгөөд мөрөөдлөө биелүүлэх боломжийг хамтдаа эдэлж, эх оронтойгоо зэрэг өсөн бойжиж, хамтдаа урагшлах болно.

       Багаасаа сурах газартай, сурахад номтой, ажиллахад хүлс цалинтай, өвчлөхөд эмчилгээ хийх эмнэлэгтэй, өтлөхөд асрах газартай, суухаас орон сууцтай, ядуу буурайг туслан дэмжих газартай, хөх тэнгэр хөвөн цагаан үүлтэй, эрх тэгш шударга ёстой, ардчилсан улс төртэй, аюулгүй зол жаргалтай хөгжлийн үр бүтээл нь улам олон хүн ардад хүрч байна.

       Хятады мөрөөдөл дэлхийн эе найрамдалтай ирээдүйг гэрэлтүүлэх болно.

       11-р сарын 10-д Хятадын олон улсын импортын экспо хаалтаа хийжээ. 6 хоногт 181 улс орон, олон улсын байгууллага нэгж, 3800 илүү аж ахуйн нэгж, 500 мянга гаруй худалдан авагч нар оролцож, солилцооны ерөнхий хэмжээ 71.13 тэрбум ам.долларт хүрчээ.

       Улмаар сайжирч байгаа импортын экспогоор бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг арилжаалж, соёл болон үзэл бодлоо солилцож, Хятад улс алгаа дэлгэн дэлхий дахинд зах зээлийн боломж, хөрөнгө оруулалтын боломж, өсөлт нэмэгдлийн боломжийг хангаж, хамтын хөгжлийг буй болгожээ.

       Өнөөдрийн дэлхий дахинд зуун жилд тохиолдоогүй их өөрчлөлт гарч байгаа бөгөөд Хятад улсад хөгжлийн хамгийн сайн сайхан цаг үе ирээд байна. Хятадын мөрөөдөл нь энэ зуун жилийн өөрчлөлт өвөрмөц онцлогтой, хүмүүсийг гайхшруулсан бүтээл болох юм.

       “Дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын эмх журмыг хамгаалагч, дэлхийн улс орнуудын ард түмний хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг түлхүү ахиулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулъя” хэмээн Хятад улс уриалж байгаа бөгөөд ингэж хийж байна.

       Энэ оны хавар зохион байгуулагдсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагаан дээд хэмжээний хоёрдугаар форумаар 39 улс орны удирдагчид, 150 улс, олон улсын байгууллага нэгж 92, 6000 илүү гадаадын зочид төлөөлөгч нар оролцож, 283 ажил хэрэгч хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, нийт 64 тэрбум ам.долларын өртөгт хүрчээ.

       Өнөөдрийг хүртэл нийт 160 илүү улс орон болон олон улсын байгууллагууд хятад улстай “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Хятад улс “Бүс ба зам”-д хамрагдсан улс орнуудтай нийт 6000 тэрбум ам.долларын өртөг бүхий арилжаа худалдааг хийж, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 90 тэрбум ам.долларыг давжээ.

       “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтаар дамжин Африкийн зүүн бүс нутгаар анхны хурдны авто зам тавигдсан бөгөөд Мальдивт тэнгис дамнасан анхны гүүр баригдаж, Казахстан анх удаа далайд гарцтай болж, Беларусь улс өөрийн авто машины үйлдвэртэй болжээ.

       “Хамтдаа зөвлөлдөж, хамтаар бүтээн байгуулж, хамтдаа хуваалцах”-аар гол болгосон “Хятадын төсөл” нь өргөн дэлгэр өрцтэй байж, үүрэг хариуцлагаа үүрэн, дэлхий дахинд хандан Хятадын өндөр түвшний нээлтийг түлхүү ахиулах эрч хүч буурахгүй, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтыг ахиулж эрч хүч зогсохгүй, дэлхий дахинд үзүүлэх хувь нэмрийн хөөцөлдөл удаашрахгүй хэмээн амлаж байна.

       Улс орноо хүчирхэгжүүлж, үндэстнээ сэргэн мандуулж, ард түмнээ аз жаргалтай байлгах шинэ эрин үеийн Хятадын улс салхи сөрөн сайн сайхан ирээдүйн төлөө алхаа төгөлдөр урагшилж байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл